Энэтхэгийн Колката хотод зохион байгуулагдсан "International Theatre 2019" олон улсын наадам Улсын драмын эрдмийн театрын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг амжилттай оролцож, нэгдүгээр байр эзэлжээ. Жүжигчин Б.Одончимэг тус наадамд нэг хүний жүжгийн төрөлд оролцож ийнхүү тэргүүлсэн байна.
Б.Одончимэг нь тайз, дэлгэцийн бүтээлд өөрийн гэсэн өнгө төрхийг бүтээж яваа авъяаслаг залуу жүчигчин юм. Тэрээр "Гэрлэн дохио", "Аз жаргалын шок", "Том толгойтын романс" зэрэг дэлгэцийн олон бүтээлд дүр бүтээсэн билээ.