АНУ-ын Кино шүүмжийн үндэсний нийгэмлэгийн гишүүд (National Society of Film Critics) 2018 оны шилдэг киног нэрлэсэн тухай The Hollywood Reporter хэвлэл мэдээлэв.
Оны шилдэг киногоор хятад найруулагч Хлои Жаогийн “Морьтой хүн” бүтээл нэрдэгдлээ. Толгойдоо гэмтэл авсны дараа родеогоо орхин байгаа ковбой залуу Бредийн тухай энэ кинонд өгүүлдэг байна. Тэр өмнөх амьдралдаа эргэн ирээд түүнээс учир утгыг нь олохоор оролддог.
Кино шүүмжлэгч нар жагсаалтынхаа хоёрт мексик найруулагч Альфонсо Куароны "Ром", гуравт нь Ли Чхан-доны "Дүрэлзэгч" гэсэн өмнөд Солонгосын киног оруулжээ.
Үүнээс өмнө Variety сэтгүүлийн кино шүүмжлэгчид “Оскарын шагнал” авч магадгүй кинонуудыг нэрлэжээ.
М.Цогт