HBO сувгийн Дэлхийн хамгийн алдартай цуврал болоод буй "Game of Thrones" киноны төгсгөлийн буюу найм дах бүлгийн албан ёсны товыг, шинэ тизер трейлерийн хамт цацлаа. Дэлхий даяар олон сая шүтэн бишрэгчтэй алдарт телевизийн цувралын сүүлчийн улирал одоогоос яг гурван сарын дараа буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 14-нд цацагдахаар болжээ.
Цувралын төгсгөлийн улирал ердөө зургаан ангиас бүрдэнэ хэмээн сэтгэл гонсоолгож байсан ч анги тус бүр нь бүрэн хэмжээний кинотой ижил хугацаанд үргэлжилнэ хэмээн баярлуулсан билээ.
"Game of Thrones" цувралын шинэ ангиуд АНУ-д Ням гаригийн орой 22:00 цагт HBO сувгаар гардаг бол Монголын цагаар Даваа гаригийн өглөө 09:00 цагт гарна гэсэн үг юм.
Тэгэхээр бидний тэсэн ядан хүлээсэн сүпер цуврал маань тавдугаар сарын 19-нд сүүлчийн ангиа хүргээд дуусах нь.