Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа Х.Алтангэрэлийн “Төгсгөлгүй” танго балетын тоглолт болох гэж байна.
Бүжгэн жүжгийн үйл явдал их хотын урлагийн гудамжнаас эхлэх ба гол дүрүүд нь урлагийн гудамжинд анх биесээ олж харсан бүжигчин залуу Галт, үзэсгэлэнт бүсгүй Сүндэр нар юм. Тэдний гал халуун, ээдрээт дурлалын түүхийг танго болон сонгодог балетын төгс нийлэмжээр харуулжээ.
Тоглолт нэгдүгээр сарын 26-ны өдрийн 17:00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглогдоно.