x

Холливуудын сайхан хос нэгээр нэмэгджээ

Өчигдөрхөн болсон кино урлагийн "Алтан бөмбөрцөг" наадмаас Queen хамтлагийн хамтлагийн гоцлол дуучин агсан Фрэдди Меркуригийн намтраар сэдэвлэн бүтээсэн “Bohemian Rhapsody” уран бүтээл  “шилдэг кино”, Фредди Меркьюригийн дүрээр Рами Малек “шилдэг эрэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн билээ.

Энэхүү киноны гол дүр жүжигчин Рами Малек болон Мери Остиний дүрийг мөнхөлсөн Люси Бойнтон нар албан ёсоор үерхэж байгаа аж.

"Bohemian Rhapsody" co-stars Rami Malek and Lucy Boynton

Тэд анх 2017 онд кино зураг авалтын үеэр танилцан дотносож эхэлжээ. Рами Малек энэ сарын 3-нд “Palm Springs International Film Festival” шагнал гардуулах ёслолын үеэр “Миний дэргэд байж, намайг урамшуулж надад итгэдэг чамдаа баярладаг шүү хайрт минь, баярлалаа Люси Бойнтон” хэмээн хэлжээ.

Рами Малекын тухай товчхон:

Жүжигчин Рами Малек 1981 оны тавдугаар сарын 12-нд Лос Анжелес хотод мэндэлжээ. Тэрээр Египет, Грекийн эрлийз бөгөөд түүний ээж нягтлан бодогч, эцэг нь даатгалын ажилтан байсан аж. Түүний бүтэн нэрийг Рами Саид Малек гэдэг.  

Жүжигчний гараагаа 2004 онд “Gilmore Girls” телевизийн цувралаар амжилттай эхлүүлж The Twilight Saga: Breaking Down, Larry Crowne, Battleship, Need for Speed, Oldboy зэрэг олон киноны туслах дүрийг чадварлаг бүтээж олны танил болсон юм. 

Рами “Da Sweet Blood of Jesus” кинонд тоглосныхоо дараа найруулагч Сара Адина Смитын анхааралд өртөж, 2016 оны есдүгээр сард анхныхаа гол дүрийг “Buster’s Mal Heart” кинонд бүтээж, уг дүрээрээ Торонтогийн олон улсын кино наадамд шилдэг эрэгтэй жүжигчний шагналд нэр дэвшиж байжээ.

Рами Малек олон улсын кино наадмуудад долоон удаа нэр дэвшиж байсан юм. 2016 онд “Mr.Robot” цувралын дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-т хоёр удаа нэр дэвшиж шагнал хүртэж байгаагүй ч “Emmy Awards”-аас "шилдэг эрэгтэй жүжигчин" шагнал хүртсэн нь түүний анхны нэр хүндтэй шагнал байсан юм. 

Рами Малекын хувьд “Алтан бөмбөрцөг”-өөс шагнал хүртэнэ гэдэг "Оскар"-т нэг алхам ойртож байгаа гэж болно. Учир нь, жилийн жилд "Алтан бөмбөрцөг", "Оскар"-ын шагналын ялагчид зөрсөн тохиолдол тун бага.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 3 цаг 5 мин Махны үнэ өсөлттэй байна 3 цаг 6 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 3 цаг 8 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 3 цаг 10 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 3 цаг 11 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 3 цаг 13 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 3 цаг 15 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 3 цаг 17 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 3 цаг 21 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 3 цаг 23 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 3 цаг 27 мин Жанжин 3 цаг 36 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 7 цаг 20 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 7 цаг 26 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 7 цаг 32 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 7 цаг 37 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top