x

Г.Ариунбаатар Марийнский театрт ажиллах урт хугацааны гэрээ байгуулжээ

Дэлхийн сонгодог урлагт Монголынхоо нэрийг гаргаж яваа дуучин гавьяат жүжигчин, “Чингис хаан” одонт Г.Ариунбаатар энэ оноос Буриадын Марийнский театрт дахин дуулахаар болсон байна. Энэ мэдээллийг тэрбээр өчигдөр Монголын ард түмэндээ хүргэлээ.

Хэдийгээр оны өмнө Буриадын театрын дотоодын үйл ажиллагаа хурцдаж Г.Ариунбаатар дуучны багшийг театраас хөөх шийдвэр гарахад тэрбээр багшийгаа даган тус театрыг орхих хүслээ илэрхийлж байсан юм. Тэгвэл Марийнский театр түүнийг дахин урьж, урт хугацааны гэрээтэйгээр ажиллахаар болжээ.

Энэ тухайгаа гавьяат дуучин Г.Ариунбаатар "Шинэ оны эхний долоо хоногт олон нислээ шүү. 2019 он ажил, амьдралын хувьд маш их өөрчлөлт авчирч байна. Учир нь Марийнский театрт урт хугацааны гэрээ байгуулж, хилийн чанадад амьдрах болсон. Энэ мундаг театраар овоглож, дэлхийн олон газраар цуурайтна" хэмээн сэтгэлийн бахдам үгээ илгээжээ.

Г.Ариунбаатар 2017 онд “BBC Cardiff Singer of the World” уралдааны “Романс” төрөлд тэргүүн байр эзэлж, “Ари” төрөлд дэлхийн таван дуучны нэг болж байсан юм. Тэрбээр Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шаравын хөгжим, Гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын “Монголын тал нутаг” дууг дуулж, дэлхийн тайзнаа Монголын сонгодог урлагийг эгшиглүүлж байсан юм. 

Мөн түүнийг өнгөрөгч онд “Авьяаслаг Монголчууд” шоуны шүүгчээр ажилласаныг уншигч та мэдэх билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.184.252)
    Буриадад ,Петербургийн Марийнскийн театрыг нүүлгээд аваад ирдэг "манайхан " мөн мундаг шүү! Дэлхийд нэртэй театр монголын хилд ойртож байна. Удахгүй Улаанбаатарт аваад ирэх байхаа ккк
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
  • Цээгий (103.229.121.239)
    Буриадын Марийнскийн театр гэж юу бичээд байгаа юм бэ? Санкт Петербургийн театр ажиллах гэрээгээ урт хугацаагаар ажиллахаар сунгасан байна.Марийнскийн театр Санкт Петербургт байдаг болой
    2019 оны 01 сарын 09 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 2 цаг 49 мин Махны үнэ өсөлттэй байна 2 цаг 51 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 2 цаг 52 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 2 цаг 54 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 2 цаг 55 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 2 цаг 57 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 2 цаг 59 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 3 цаг 2 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 3 цаг 5 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 3 цаг 7 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 3 цаг 11 мин Жанжин 3 цаг 20 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 7 цаг 4 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 7 цаг 11 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 7 цаг 16 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 7 цаг 21 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top