Coachella 2019 хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийн нэрсийн жагсаалтыг тус наадмын зохион байгуулагчид албан ёсоор зарлалаа. Энэ жил Childish Gambino, Ariana Grande, Tame Impala хамтлаг Coachella 2019 наадмын гол уран бүтээлчдээр оролцоно. Мөн Өмнөд Солонгосын Blackpink охидын хамтлаг, Diplo, Blood Orange болон олон хамтлаг, дуучид оролцохоор болжээ.
Дэлхийн томоохон хөгжмийн фестивалиудын нэгт тооцогддог Coachella наадам энэ жил 20 дахь жилийнхээ ойг тэмдэглэх гэж байна. Энэ жил тус наадам уламжлал ёсоор Калифорни мужийн Индио хотод 2019 оны дөрөвдүгээр сарын 12-14, 19-21 хооронд буюу хоёр амралтын өдрүүд дараалж зохион байгуулагдахаар болжээ. Coachella 2019 наадмын тасалбар өнөөдрөөс эхлэн наадмын албан ёсны вебсайт дээр худалдаанд гарах аж.
Coachella 2019 хөгжмийн наадамд оролцох уран бүтээлчдийн нэрсийг албан ёсны зурагт хуудаснаас харж болно.