Португалын шигшээ, Турины “Ювентус” багийн довтлогч Криштиану Роналду Instagram хуудсандаа 150 сая дагагчтай анхны хүн болж, түүхэнд нэрээ мөнхөлжээ. Ингэснээр тэрээр Instagram сүлжээний хамгийн алдартай хэрэглэгч болсон байна. Instagram-д хамгийн их дагагчтай оддын хоёр, гуравдугаарт дуучин Селена Гомес, Ариана Гранде нар 144, 141.4 сая дагагчтайгаар бичигддэг байна.
Instagram-д 100 саяас дээш дагагчтай болсон оддын дунд К.Роналдугаас гадна хоёр хөлбөмбөгч байгаа нь “Барселона” багийн довтлогч Лионель Месси болон Парис Сен Жермений довтлогч Неймар нар юм байна.