Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өдөртөө 15-17 хэм хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 28-33 хэм, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар 11-16 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
ЦУОШГ