x

Улаанбаатар хотод тусгай замын автобусны төслийг хэрэгжүүлнэ

Нийслэлийг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд хэрэгжих тусгай замын автобус (BRT) төслийг Ард Аюушийн өргөн чөлөөнөөс Их хүрээний гудамж хүртэлх 12.7 км коридорын дагуу хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой төсөл юм.

Төслийн үндсэн үзүүлэлтүүд:

  • Өдөрт тээвэрлэх хүчин чадал: 25–35 мянган зорчигч

  • Буудлын тоо: 17

  • Дундаж хурд: 20–25 км/цаг

  • Дундаж зорчих хугацаа: 15–20 минут

  • Замын хөдөлгөөний дундаж хурд нэмэгдэх хэмжээ: 12.6 хувь

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжих энэхүү төслийн зураг төсөл 60 орчим хувьтай байгаа бөгөөд “Far East Mobility” компани зураг төслийг боловсруулж байна. Тус компани нь БНХАУ, АНУ, Индонез, Филиппин зэрэг улсад тусгай замын автобусны чиглэлээр олон жил ажилласан туршлагатай аж.

Төслийн хэрэгжилтийн үе шат:

  • Барилга угсралтын ажил: 2026 оны дөрөвдүгээр сард эхэлнэ

  • Ашиглалтад орох хугацаа: 2028 оны эхээр

Нийслэлд өмнө нь 2011, 2019, 2023 онд хийсэн судалгаагаар өдөрт 1.5 сая гаруй хүн нийтийн тээврээр үйлчлүүлж байгааг тогтоосон нь BRT систем нэвтрүүлэх хэрэгцээ өндөр байгааг нотолжээ. Замын өргөн, зорчигчдын урсгал зэргийг харгалзан үзэхэд тусгай замын автобус нь нийслэлийн нийтийн тээвэрт хамгийн оновчтой шийдлийн нэг гэж үзэж байна.

Төслийн зөвлөлдөх уулзалтын үеэр үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүжилт, зохицуулалтын дэд бүтэц болон оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах асуудлуудыг хэлэлцжээ.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Ганибал: “Гал”-тай асуудлыг АН-ын сайдууд л барьж авч хийнэ. Өөр хэн хийнэ гэж… 6 цаг 59 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ү Вон Шиг “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо 9 цаг 10 мин БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа 9 цаг 17 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм хүйтэн 9 цаг 44 мин Үндэсний музейн сан хөмрөгт шинэ үзмэр нэмэгдлээ 9 цаг 48 мин “Хангарди” үндэсний шагайн харвааны тэмцээнд 1400 харваач оролцлоо 9 цаг 53 мин Газартай холбоотой 11 үйлчилгээг E-Mongolia системээс аваарай 9 цаг 57 мин "Дархлаажуулалтын 7 хоног" үргэлжилж байна 10 цаг 16 мин Үйлдвэрлэлийн ослоор амь үрэгдсэн ажилчдыг дурсах өдрийг тэмдэглэлээ 11 цаг 14 мин Сэргээгдэх эрчим хүчний шинэ төслүүдийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ 11 цаг 16 мин Монгол генералын өдөр тохиож, Төрийн ордонд генералуудад хүндэтгэл үзүүлэв 11 цаг 17 мин Азийн 3.3 бүсийн шатрын аваргын төлөө өрсөлдөөн үргэлжилж байна 11 цаг 30 мин Богд уул руу гарахгүй байхыг анхаарууллаа 11 цаг 31 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан БНСУ-ын Үндэсний Ассамблейн даргатай уулзлаа 11 цаг 32 мин Хөвсгөл аймагт ноолуурын үнэ хамгийн өндөр байна 11 цаг 33 мин Цэцэрлэгийн багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт эхэллээ 11 цаг 34 мин Өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” цогцолборт эхэллээ 13 цаг 47 мин ХЭҮК ТҮЦ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа 15 цаг 17 мин Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! 16 цаг 4 мин Монголын боксчид Азийн аваргаас медаль хүртлээ 16 цаг 49 мин
iИх уншсан
Монголын элгэнд суусан сэвийг хөндөх биш, сэндийчиж байна 2006 он: Эргэлтийн цэг Долгион бид хоёр Яармагийн гүүрнээс 150 метрийг идчихсэн этгээдэд хэн хариуцл... МАН-ынхан Үндсэн хуульд дахин гар хүрэхээр шийдсэн гэв үү? М.Чимэддорж: Агаарын хөлгийн түлш нийлүүлэх хэлэлцээр Монгол... Эрх чөлөөгөө чамлаад эзний хавханд орчихсон байхад... Айсан хүнд аргал ч хөдөлнө, Л.Оюун-Эрдэнэ ээ! Евразийн хэлэлцээр гурилын кейс шиг болбол хариуцлагыг хэн х... Х.Баттулгын нэр холбогдсон Төгрөг нуурын ордын хэрэг дээр мө... Путин Украины саналыг судална гэж мэдэгдэв: Улаан өндөгний б... Чингис хаан музей, Кремлийн музейтэй хамтын ажиллагаагаа эхл... Жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга Бангкокт эхэллээ “Дархлаажуулалтыг хүн бүрт” уриатай дэлхийн долоон хоног эхэ... Хотын даргыг иргэд шууд сонгохын тулд 100 мянган хүний санал... АНУ дахь хорт хавдрын нас баралт буурч буй ч зарим төрлийн х... Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдав: Дипломат ажилтнуудыг ну... “Ирвэстэй нутгийн ирээдүй” төсөл Дарвийн нуруунд амжилттай х... Италийн цомын финалд “Болонья” ба “Милан” шалгарлаа Украин болон барууны орнууд Лондонд уулзаж, зөвлөлдөх уулзал...
Top