Instagram өөрийн жилийн эцсийг тайлангаа нийтлэн сервисийн хэрэглэгч нарын дунд хамгийн алдартай байсан газрыг нэрлэв. Чансааны лидерээ тодруулахын тулд компанийн төлөөлөгчид ямар геолокацийн гэрэл зураг хамгийн олон лайктай байсныг тоолжээ.
Ийнхүү өнгөрч буй оны хамгийн алдартай газар нь Токиогийн Disneyland боллоо. Японы нийслэлийн Диснейлэнд тус орны нүүр царайн танилцуулах гол хуудасны нэг бөгөөд 465 000 квадрат/метр талбайг эзэлдэг. Түүний дэвсгэрт Tokyo Disney Sea парк, буудлууд, худалдааны цогцолбор байрлана. Үүний зэрэгцээ, “Тоглоомын түүх” Pixar киноноос онгодоо оруулсан шинэ буудлыг 2020 онд бариулан парк талбайгаа өргөтгөх ажээ.