x

Дуурийн дуучин Э.Анхбаяр Н.А.Римский-Корсаковын нэрэмжит уралдааныг тэргүүллээ

Дуурийн дуучин Э.Анхбаяр Оросын суут хөгжмийн зохиолчдын нэг Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаанд амжилттай оролцож дуурь, романс гэсэн хоёр төрөлд түрүүлжээ.

Дэлхийн олон орны 18-33 насны дуучид оролцсон уг уралдааныг ОХУ, Болгар, Гүрж, Литва, Украйн улсын дуурийн алдартнууд шүүжээ. Н.А.Римский-Корсаковын нэрэмжит дуурийн залуу дуулаачдын олон улсын XI уралдаан өнгөрөгч долоо хоногт Тихвиний концертын танхимд болон алдарт Мариинский театрт болсон байна. Тэрбээр энэхүү уралдаанд амжилттай оролцсоноор гурав дахь В зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртэж буй юм.

Э.Анхбаяр одоогоор Австрийн “Опера бург гарс” дуурийн компанитай хамтран ажиллахаас гадна Унгарын төв театрт уригдан гэрээгээр ажиллаж байгаа аж. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрт 2012 оноос дуурийн гоцлоочоор ажиллаж эхэлсэн бөгөөд ажиллах хугацаандаа Ж.Вердийн “Травиата” дуурийн Жермон, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Онегин, Ж.Бизегийн “Кармен” дуурийн Эскамильо, Данкайро гэх мэт дэлхийн сонгодог дуурийн дүр болон Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурийн Юндэн, Б.Шарав “Чингис хаан” дуурийн Боорчи зэрэг Монголын дууриудын гол болон туслах дүрүүдийг бүтээсэн. Үүнээс гадна олон улсын уралдаанд удаа дараа оролцож, эх орныхоо нэрийг гаргаж байсан юм.

Түүний амжилтыг дурдвал,

  • 2007 онд ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын тавдугаар уралдаанд II байр, ОХУ-ын Улаан-Үд хотноо болсон ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховойны нэрэмжит X уралдаанд гран при шагнал,

  • 2011 онд ОХУ-ын Москва хотноо зохиогдсон М.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд дэд байр,

  • 2012 онд ОХУ-ын Улаан-Үд хотноо зохиогдсон Ким Базарсадаевын нэрэмжит олон улсын уралдаанаас гранпри шагнал,

  • 2012 онд Д.Бандийн нэрэмжит ари романс дуулаачдын уралдаанаас гранпри шагнал,

  • 2013 онд хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн нэрэмжит уралдаанд дэд байр,

  • 2013 онд Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдаанд гуравдугаар байр,

  • 2014 оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Курск хотноо болсон Г.Свиридовын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын уралдаанд II байр,

  • 2014 оны есдүгээр сард Казахстанд болсон Бибигуль Тулегеновагийн нэрэмжит олон улсын дуурийн долдугаар уралдааны тэргүүн байр

  • 2016 онд Унгарын Будапешт хотноо болсон Эва Мартоны нэрэмжит дэлхийн А зэрэглэлийн дуурийн дуулаачдын уралдаанд тэргүүн байр,

  • 2017 оны есдүгээр сард ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон Елена Образцовагийн нэрэмжит дуурийн дуулаачдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс дэд байр,

  • 2017 онд Австри улсын Вена хотноо зохиогдсон олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд 40 орны 230 дуучнаас дэд байр эзэлсэн.

ҮНДЭСНИЙ ШУУДАН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 4 цаг 11 мин Махны үнэ өсөлттэй байна 4 цаг 12 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 4 цаг 14 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 4 цаг 16 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 4 цаг 17 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 4 цаг 19 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 4 цаг 21 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 4 цаг 23 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 4 цаг 27 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 4 цаг 29 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 4 цаг 33 мин Жанжин 4 цаг 42 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 8 цаг 26 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 8 цаг 32 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 8 цаг 38 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 8 цаг 43 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top