Гурван сарын турш үргэлжилсэн "Авьяаслаг Монголчууд-3" шоуны эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр өндөрлөж, ялагчаар С.Билэгт тодорлоо. Үзэгчдээс хамгийн олон санал авсан илбэчин залуу 100 сая төгрөгийн эзэн боллоо. Ялагч "Шагналын мөнгөө сайн үйл хийхэд зарцуулах болно. Тэгэхдээ бүгдийг нь ил тод хийнэ" гэв.
Үзэгчдийн өгсөн саналаар С.Билэгтийн дараа хоёрдугаарт байрт Буриад улс оролцогч, циркчин Дулмаа, Паша нар, гуравдугаарт бүжгийн “116” хамтлаг орлоо. Энэ удаагийн шоуны хамгийн сонирхолтой оролцогчдын нэг, комедиан Н.Амаржин үзэгчдийн саналаар тавдугаарт эрэмбэлэгджээ.
4. Б.Дуулал
5. Н.Амаржин
6.Б.Жавхлантөгс
7. Г.Гантогтох
8. Д.Бердибек
9.Б.Батболд
10. Assasins хамтлаг.