NBA буюу АНУ-ын мэргэжлийн сагсан бөмбөгийн лигийн Бостон Селтикс болон Вашингтон Визардс багуудын тоглолтын эхний хагасын завсарлагаар монгол хүүхдүүд үндэсний урлаг, өв соёлоо сурталчиллаа.
Монголын үндэсний бүжиг, морин хуурын хөг эгшиг, өв соёлын үзүүлбэр олон сая хүнд хүрч чадлаа. Энэхүү тоглолтыг 18 сая хүн үзсэн гэсэн мэдээлэл гарсан байна.
"Mongolian Heritage Night" тоглолтыг АНУ дахь Монголын элчин сайдын яам зохион байгуулсан бөгөөд Монгол улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаяр тоглолтын турш хамт байснаа өөрийн Твиттер хуудсандаа жиргэжээ.
NBA-гийн тоглолтын өмнө болдог үзүүлбэрийн хугацаанд хүүхдүүд монгол бүжиг бүжиглэж, морин хуур тоглон, цам харайх үзүүлбэрийг үзүүлсэн байна.