"Forbes" сэтгүүлээс салбар бүрийн дэлхийн шилдгүүдийг зарладаг билээ. 2018 оны Дэлхийн хамгийн их орлоготой телевизийн хөтлөгч жагсаалтад Эллен хоёрдугаар байрт жагссан юм. Харин Эллен энэ их алдар нэр, ашиг орлогыг авчирсан "The Ellen Show" ярилцлагын шоугаа удахгүй завсарлах гэх байгаа аж.
Эллен "Нью-Йорк Таймс"-д өгсөн ярилцлагадаа "Энэхүү шийдвэрийг гаргахад олон зүйл нөлөөлсөн. Би энэ шоуг 15 жил хийлээ. Завсарлах хэрэгтэй байна" гэжээ.
Мөн тэрээр "Би өөрийнхөө бүх зүйлийг гаргаж үзүүлмээр байна. Би шоу эхлэхэд хөтлөгчийн дүрд давхар хувирдаг. Харин одоо миний хийх гэж байгаа ажил, өмнөх шоу хоёр маань бага зэргийн ялгаатай" гэж хэлсэн байна.
Эллен Дегенерес Стэнд-Ап комеди хийж эхэлсэн бөгөөд түүний комеди шоу энэ сарын 18-аас Netflix-д байршиж эхлэх аж.