Гол дүрд нь Натали Портман тоглосон "Vox Lux" гэх хөгжимт драмын трейлер гарчээ. Найруулагч Брейди Корбетын бүтээсэн кинонд залуу авъяаслаг дуучин эмэгтэй Селестегийн (Портман) тухай өгүүлдэг. Түүнийг сурагч байх үед нь ангийн хүүхэд нь сургуульдаа буудалцаан хийж, Селесте азаар амь гарсан байдаг. Хэзээ нэгэн цагт томоотой, чимээгүй байсан охин тэр эмгэнэлийг туулан Америкийн алдартай дуучин болж байгаа нь киноны гол сэдэв юм.
Киноны үйл явдал ерээд онуудад өрнөх бөгөөд гол баатрын хувцас хунар, үс засалт зэргээс тэр үе шууд танигдана.
Киноны дууг дуучин Sia зохиосон бөгөөд Wrapped Up зохиомжийг "Vox Lux"-т зориулан Натали дуулжээ. Наталитай Жуд Лоу, Женнифер Эль, Уиллем Дефо зэргийн алдартнууд тусгайлан нийлж байгаа.
М.Цогт