x

Нохойд хазуулсан тохиолдол нэмэгдэж, хүүхдүүд эрсдэлд орж байна

Урин дулаан цаг ирж, сурагчдын амралт эхэлсэнтэй холбоотойгоор хүүхэд багачуудын нохойд хазуулах тохиолдол эрс нэмэгдэх хандлагатай байгаа талаар мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. 2024 оны байдлаар улсын хэмжээнд нийт 4610 хүн нохойд хазуулж гэмтсэн бөгөөд 77.2 хувь буюу 3558 тохиолдол нь зөвхөн нийслэлд бүртгэгджээ. Тэдгээрийн дийлэнх нь хүүхэд багачууд байгаа нь санаа зовоох асуудал болоод байна.

Хазуулсан хүмүүсийн 46.4 хувь (1651) нь 0-19 насны хүүхэд бөгөөд тэр дундаа 5-9 насныхан хамгийн өндөр эрсдэлтэй бүлэгт багтжээ. Иймд эцэг эх, асран хамгаалагчид болон нохой тэжээгчид дараах зөвлөмжийг анхаарах шаардлагатайг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ.

Хүүхдүүдэд өгөх зөвлөмж:

  • Нохойны хүзүү, сүүлнээс татаж тоглохгүй байх

  • Уяатай болон эзэнгүй нохойд хүрэхгүй байх

  • Гудамж, талбайд болгоомжтой явах

  • Нохойтой айлд орохдоо уяатай эсэхийг лавлах

  • Нохойтой тааралдвал тайван, дөлгөөн байх, зугтаж гүйхгүй байх

  • Хоолоо идэж байгаа, унтаж байгаа нохойг оролдохгүй байх

Нохой тэжээгчдэд хандсан анхааруулга:

  • Хашааныхаа нохдыг уяж, гадуур сул тавьж болохгүй

  • Гадуур нохойтой явахдаа хошуувч, хүзүүвч хийж, хөтөлж явах

  • Бага насны хүүхдийг нохойтой хамт үлдээхгүй байх

Хэрэв нохойд хазуулсан бол:

  • Яаралтай эмнэлэгт хандаж, вакцинд хамрагдах

  • Шархнаас цус гарвал цэвэр даавуугаар шахаж боох

  • Шархыг тогтмол цэвэрлэж, ариун боолтоор боох

Энэхүү эрсдэлийг бууруулахын тулд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, оршин суугчид хамтдаа анхаарал хандуулж, хүүхдүүдээ зөв дадалд сургах нь чухал байна.

Эх сурвалж: Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Өмнөд Азийн эдийн засгууд Трампын тарифын цохилтод орлоо 11 цаг 46 мин Доминиканы нийслэлд шөнийн клубын тааз нурж, наад зах нь 98 хүн амиа алджээ 11 цаг 48 мин Вашингтоны дарамтад Бээжин буулт хийхгүй гэж мэдэгдэв 11 цаг 49 мин “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг иргэдийн данс руу маргаашаас шилжүүлнэ 11 цаг 50 мин 2025 оны хаврын тариалалтын бэлтгэл ажил 655 мянга гаруй га талбайг хамарна 11 цаг 51 мин БНСУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ким Дун Ён нэр дэвшинэ 11 цаг 52 мин Дэлхийн хамгийн чинээлэг хотуудын жагсаалтыг Нью-Йорк дахин тэргүүлэв 11 цаг 53 мин Apple-ийн хувьцаа уналтад орж, Microsoft дахин дэлхийн хамгийн үнэ цэнтэй компани болов 11 цаг 54 мин Трамп нүүрсний салбарыг сэргээх дөрвөн зарлиг гаргав 11 цаг 55 мин Аваргуудын лиг: “Арсенал” “Реал Мадрид”-ыг 3:0-ээр бут ниргэж, “Интер” зочлон ялалт байгууллаа 11 цаг 56 мин Тавантолгой ДЦС-ын төслийн явцыг танилцууллаа 12 цаг 26 мин “1984” постдрамын жүжгийг тайзнаа дахин тавина 12 цаг 30 мин 1072 хувьцааны ногдол ашгийг маргааш иргэдийн дансанд шилжүүлнэ 12 цаг 41 мин Н.Учрал: Х.Баттулга гишүүн хэлсэндээ эзэн байгаарай, надад нотолгоо байна 12 цаг 53 мин АХБ: 2025 онд Монгол Улсын эдийн засаг 6.6 хувиар өснө 14 цаг 23 мин Б.Жаргалсайханыг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна 14 цаг 32 мин Х.Баттулга, М.Нарантуяа нарт сахилгын шийтгэл оногдуулна 14 цаг 46 мин Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? 15 цаг 39 мин «Цагаан бадамлянхуа» эффект: Егөөдсөн хэрэглээ бодит худалдаа, аяллын тэсрэлт болж хувирсан нь 16 цаг 8 мин Хүүхдийн сүрьеэгийн илрүүлэлтийг сайжруулах сургалт зохион байгууллаа 16 цаг 12 мин
iИх уншсан
Монголын төр хөрөнгө оруулагчдад хоёр нүүр гаргахаа болимоор... Сайтууд хойрго хандав уу, сайд Н.Учралын буруу юу? Э.Одбаяр: "АН бол сөрөг хүчин" гэх ойлголтыг сэтгэлгээнээсээ... Зогсох цэг, явах цагаа мэддэг улстөрч Монголд байна уу? Авьяас бүрд боломж олгоё Б.Баабар: Цаг хугацаа л бүхнийг засна Л.Гантөмөр: Холын зорилготой хүнд ойрын зовлон байдаггүй Хятад улс АНУ-ын шинэ тарифын бодлогыг эрс шүүмжилж, хариу а... Батлан хамгаалах яам, ШУА хамтран ажиллах шинэ санамж бичигт... Мьянмарт болсон газар хөдлөлтийн улмаас 3000 гаруй хүн амиа ... АНУ худалдааны алдагдлыг үндэсний аюул занал хэмээн үзэж, он... Австралийн Элчин сайд Кэйти Смит “Найрамдал” медалиар шагнаг... Улсын өмгөөлөгчдийн үнэ цэн, оролцоог нэмэгдүүлэхэд анхаарна... Төв цэвэрлэх байгууламжийн төслийн явц, тулгамдсан асуудлыг ... Улаанбаатар хотод 18 байршилд олон түвшний уулзвар барина Монгол Улс “Өвчтөний аюулгүй байдал”-ын дээд хэмжээний уулза... Монгол-Солонгосын боловсролын хамтын ажиллагааг гүнзгийрүүлн... Хүнд металлаар хордсон малын мах хүнсэнд орж ирж байгаа нь э... Багшийн дутагдал хүүхдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна БНСУ-ын төлөөлөгчид ОБЕГ-т айлчилж, хамтын ажиллагааг өргөжү...
Top