Хуралдаанаар “Дулааны V цахилгаан станц” ОНӨТҮГ-ыг байгуулах асуудлыг баталж, зарим асуудлыг төлөөлөгчдийн саналаар хойшлуулжээ. Тухайлбал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хийн түлшээр ажиллах тархмал эх үүсвэрийн дэд станц барих асуудалд байршлыг өөрчлөх саналыг гаргасны улмаас хэлэлцүүлгийг түр хойшлуулсан байна.
Хэлэлцсэн гол асуудлууд:
- Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хэрэгжилтийн танилцуулга
- Нарангийн энгэрийн хогийн цэгт хог хаягдлаас үүсэх метан хийг устгах төсөл хэрэгжүүлэх
- “Барилгын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэр” ОНӨААТҮГ байгуулах
- “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨТҮГ-ыг ОНӨААТҮГ болгон өөрчлөх
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай суурь конвенцын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах зөвшөөрөл олгох
- “Түлшний хяналтын газар” ОНӨААТҮГ байгуулах
- Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмыг шинэчлэх
- Багахангай, Багануур дүүрэгт газрыг улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих
- Барилга, байгууламжийг нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах, балансаас баланст шилжүүлэх
- “Улаанбаатар түншлэл төв” ХХК-ийг байгуулах
- Төрийн дээд шагналд тодорхойлох, сүм хийдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг сунгах
Энэ удаагийн хуралдаанаар нийслэлийн бүтээн байгуулалт, агаарын бохирдол, хог хаягдлын менежмент, соёлын байгууламжийн шинэчлэл, нийтийн үйлчилгээний чанар, тусгай хэрэгцээний газрын зохицуулалт зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
Эх сурвалж: Нийслэлийн ИТХ.