Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банканд байршуулах шийдвэр гаргалаа.
Шинэчилсэн найруулгаар батлагдсан Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг санхүүгийн хэрэгсэлд оруулах дөрвөн төрөл-ийг тодорхойлсон бөгөөд нөлөө бүхий арилжааны банканд байршуулах боломжтой гэж заасан байдаг.
Энэ хүрээнд санд үлдэгдэлтэй байгаа 700 тэрбум төгрөгийг жилийн 11.4 хувиас багагүй хүүтэй хадгалуулахаар шийдвэрлэв. Үүний үр дүнд нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 80 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой гэж ГБХНХЯ мэдээллээ.