x

Чингис хаан Үндэсний музей Казахстаны Үндэсний музейтэй хамтран ажиллана

Монгол Улсын Чингис хаан Үндэсний музей болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Үндэсний музей хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийн хүрээнд соёлын өвийг хадгалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, шинжлэх ухааны болон соёлын харилцааг хөгжүүлэх, мэргэжилтнүүдийн туршлага солилцох, хамтарсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр тохиролцов. Санамж бичигт Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун болон Казахстаны Үндэсний музейн захирал Берик Абдыгалиулы нар гарын үсэг зурсан байна.

Алтан ордны улсын өвийг судлах хамтарсан төсөл

Казахстаны Үндэсний музей Алтан ордны улсын өв соёлыг судлах, сурталчлах ажлыг эрчимтэй явуулж байгаа бөгөөд өнгөрсөн жил тус улсын Алтан ордны 800 жилийн ойг тэмдэглэж, Зүчи хааны цогцолборыг байгуулсан аж. Тус музей Чингис хаан Үндэсний музейн туршлагаас суралцах, Зүчи хаан болон түүний залгамжлагчдын түүх, Алтан ордны улсын өвийг судлах хамтарсан төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

Монголын талаас Чингис хааны угсааны хаад язгууртны өв түүх, Зүчи хаан, Бат хаан болон XVII-XVIII зууны үеийн хамтарсан судалгааны төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй байгаагаа онцолжээ.

Казахстаны Үндэсний музей

Казахстаны Үндэсний музей нь тус улсын хамгийн том музей бөгөөд Астана хотын төв талбайд байрладаг. Тус музей нь долоон блок бүхий барилгатай, үзэсгэлэнгийн 18 танхимтай бөгөөд соёлын өвийг хадгалах, судлах, олон нийтэд таниулах үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж: Чингис хаан Үндэсний музей

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөн нэмэгдэж байна 29 мин Нөөцийн махны худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ 48 мин Орос АНУ-тай газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа 49 мин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Цагаан ордонд уулзлаа 50 мин XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн үр 50 мин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украин дахь дайны талаар анхны тогтоол баталлаа 51 мин Морингийн даваанд барилгын хог дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо 56 мин Банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) 2024 оны тайлан 57 мин Допингийн шинжилгээний хариу 4-5 хоногийн дараа ирнэ 1 цаг 5 мин Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн 1 цаг 11 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ 1 цаг 17 мин Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ 1 цаг 20 мин Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал 3 цаг 39 мин Хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалтын хуваарь 3 цаг 51 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө 3 цаг 54 мин Унхиагүйн ЛАЙ 3 цаг 56 мин Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэв 3 цаг 58 мин Автотээврийн Үндэсний Төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана 4 цаг 1 мин ЕБС-д ажиллах сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа 4 цаг 2 мин Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна 4 цаг 4 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Баваарын тэнгэр доор Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Унхиагүйн ЛАЙ Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал "Төрийн банк" ХК 2024 оны ногдол ашгийг хуваарилахаар шийдвэ... Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... БНАКонгод M23 босогчдын давшилт үргэлжилж, Букаву хотыг эзлэ... Коста-Рика АНУ-аас цагаачдыг хүлээн авч эхэллээ
Top