Сар шинийн баяр дөхөж буйтай холбоотойгоор нийслэл болон орон нутгийн замын ачаалал нэмэгдэж, хотоос гарах хөдөлгөөн удааширч байна. Тээврийн цагдаагийн албанаас гаргасан сэрэмжлүүлэг, зөвлөмжийг дагаж, баталгаагүй замаар зорчихгүй байхыг иргэд, жолооч нарт анхаарууллаа.
Орон нутгийн замд гарах осол аваарын тоо энгийн өдрүүдийнхээс хоёр дахин ихсэх хандлагатай байдаг тул замын хөдөлгөөний дүрэм, хурдаа тохируулах, баталгаатай зам, маршрутаар зорчихыг сануулж байна.
Мөн Нийтийн тээврийн бодлогын газар-аас мэдээлснээр, баярын өдрүүдэд хотын зах руу чиглэсэн автомашины хөдөлгөөн нэмэгдэх тул Тээврийн цагдаагийн албатай хамтран хөдөлгөөний зохицуулалт хийхээр төлөвлөжээ.
Өнөөдрийн байдлаар нийслэлд 1123 нийтийн тээврийн хэрэгсэл үйлчилж байгаа бол баярын өдрүүдэд нийт 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчлэх юм.