x

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украин дахь дайны талаар анхны тогтоол баталлаа

АНУ-ын санаачилсан тогтоол батлагдав
НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл АНУ-ын санал болгосон “Энх тайванд хүрэх зам” нэртэй тогтоолын төслийг баталжээ. Тус тогтоолд Украин дахь дайныг нэн даруй зогсоохыг уриалсан боловч ОХУ-ыг түрэмгийлэгч хэмээн тодорхойлоогүй байна.

Даваа гарагт болсон санал хураалтад Аюулгүйн Зөвлөлийн 15 гишүүн оролцсон бөгөөд 10 улс, түүний дотор АНУ, ОХУ, БНХАУ дэмжсэн бол Их Британи, Франц зэрэг таван улс түдгэлзжээ.

Энэ нь Украинд дайн эхэлснээс хойш НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн баталсан анхны тогтоол юм. ОХУ-ын байнгын төлөөлөгч Василий Небензя тогтоолын батламжийг мөргөлдөөнийг тайван замаар зохицуулах эхлэл хэмээн онцолсон байна.


НҮБ-ын Ерөнхий Ассамблей Украины асуудлаар хоёр өөр тогтоол батлав

ЕХ, Украин хамтран боловсруулсан тогтоол

  • ОХУ-аас Украинд эзлэн авсан нутаг дэвсгэрээс цэргээ нэн даруй гаргахыг шаардсан
  • 93 улс дэмжиж, 65 улс түдгэлзэн, 18 улс (Орос, АНУ зэрэг) эсэргүүцсэн
  • Өмнө нь НҮБ-аас гаргасан шийдвэрүүдийн агуулгатай нийцэж буй

АНУ-ын бэлтгэсэн тогтоол

  • ОХУ-ын түрэмгийллийг буруушаагаагүй
  • Дайныг "мөргөлдөөн" хэмээн нэрлэсэн
  • Оросын эзлэн авсан нутаг дэвсгэрийн тухай дурдалгүй орхигдуулсан
  • Европын орнуудын шахалтаар “Украины бүрэн бүтэн байдал, шударга энх тайван”-д хүрэх тухай заалт нэмэгдсэн
  • 93 улс дэмжсэн, АНУ, Украин зэрэг 72 улс түдгэлзэж, ОХУ эсэргүүцэв

Эдгээр тогтоол нь Украины нөхцөл байдлын талаар НҮБ дэх улс орнуудын байр суурь зөрүүтэй байгааг харуулж байна.

Эх сурвалж: DW

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Э.Одбаяр: Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр төрийн бүтээмж нэмэгдэж, засаглалын шинэ төвшинд гарна 1 цаг 25 мин Сар шинийн баярын өдрүүдэд замын хөдөлгөөн нэмэгдэж байна 3 цаг 20 мин Нөөцийн махны худалдаа энэ сарын 27-ныг хүртэл үргэлжилнэ 3 цаг 39 мин Орос АНУ-тай газрын ховор металл олборлох чиглэлээр хамтран ажиллах санал тавилаа 3 цаг 40 мин АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Францын төрийн тэргүүн Эммануэл Макрон нар Цагаан ордонд уулзлаа 3 цаг 41 мин XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн үр 3 цаг 41 мин НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл Украин дахь дайны талаар анхны тогтоол баталлаа 3 цаг 42 мин Морингийн даваанд барилгын хог дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад орлоо 3 цаг 47 мин Банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) 2024 оны тайлан 3 цаг 48 мин Допингийн шинжилгээний хариу 4-5 хоногийн дараа ирнэ 3 цаг 56 мин Х.Булгантуяа: Иргэд, олон нийтийн зүгээс парламентад итгэх итгэл нэмэгдсэн 4 цаг 3 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ 4 цаг 9 мин Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ 4 цаг 11 мин Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал 6 цаг 31 мин Хэлмэрчийн зэрэг тогтоох (MATTI) шалгалтын хуваарь 6 цаг 42 мин Нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж буй байршлуудыг чөлөөлнө 6 цаг 45 мин Унхиагүйн ЛАЙ 6 цаг 47 мин Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг хадгаламж хэлбэрээр байршуулахаар шийдвэрлэв 6 цаг 49 мин Автотээврийн Үндэсний Төвийн салбарууд уртасгасан цагаар ажиллана 6 цаг 52 мин ЕБС-д ажиллах сэтгэл зүйчийн мэргэшүүлэх сургалт амжилттай зохион байгуулагдлаа 6 цаг 53 мин
iИх уншсан
Үндэсний гадуурхал, глобаль Булли Ц.Баатархүү: Хиймэл оюуныг бид үзэл суртлын зэвсэг биш, ил т... АНУ-ын засаг захиргаа томоохон хэвлэл мэдээллийн байгууллагу... ХҮН СҮРЭГ Жижиг улсын улстөрчид эх орон, ард түмнээ л тонох юм даа Трампын Ерөнхийлөгчийн хоёр дахь бүрэн эрхийн эхний сар: Гол... Орос, АНУ-ын хэлэлцээрийг удирдах Америкийн төлөөлөгчид хэн ... Рио Тинто, Инвескор ББСБ жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжи... Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж: Аз жаргалыг оюун санаа, с... Унхиагүйн ЛАЙ Германы шинэ сонголт: Хуучин канцлерын ялагдал Дэлхийн дотоод цөм 15 жилийн дараа бүрэн зогсоно гэж эрдэмтэ... Баруун цанхийн уурхайд бульдозерийн жолооч амиа алджээ УДЭТ-ын жүжигчид төрийн дээд одон, медалиар шагнагдлаа Володимир Зеленский: Украиныг НАТО-д элсүүлбэл би огцроход б... Украины дайн эхэлсний гурван жилийн ой: Зеленскийн мэдэгдэл ... Трамп Зеленскийг “сонгуульгүй дарангуйлагч” гэж нэрлэв Улаанбурхан өвчин гэж юу вэ? Фэйсбүүкээр дамжуулсан залиланд 390 иргэн 455 сая төгрөгөө а... Гурав хүртэлх насны хүүхдээ асарч буй эхийн сайн дурын даатг...
Top