Сар шинийн баярыг тохиолдуулан нөөцийн махны худалдааг хоёрдугаар сарын 27-ныг дуустал нийслэлийн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна.
Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг зах зээлийн үнээс доогуур буюу 11,800 төгрөгөөр борлуулж байгаа бөгөөд чанар, стандартын дагуу үйлдвэрийн аргаар бэлтгэж, нөөцөлсөн гулууз махыг худалдан авах боломжтой.
Нийслэлд нөөцийн махны худалдаа хоёрдугаар сарын 7-ны өдрөөс үе шаттай эхэлсэн бөгөөд одоогоор есөн дүүргийн 446 дэлгүүрт жижиглэнгээр борлуулж байна.
Энэ жил 10 аж ахуйн нэгжийн нөөцөлсөн 8,713 тонн махыг нийслэлийн иргэдийн хаврын улирлын хэрэгцээнд зориулан бэлтгээд байгааг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.