2025 оны 2-р сарын 24
Нутгийн зүүн хагаст өнөөдөр 08:00-20:00 цагийн хооронд солигдмол үүлтэй байх бол бусад нутгаар багавтар үүлтэй, нийт нутгаар цас орохгүй.
Салхи:
Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Агаарын температур:
- Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий – -18...-23°C
- Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим – -11...-16°C
- Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутаг – -7...-12°C
- Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай бүсүүд – +3...-2°C
- Бусад нутгаар – -4...-9°C
Нийт нутгаар хүйтний эрч үргэлжлэх тул холын замд гарах иргэд анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна.