x

“Одонгоо” салоны ойгоор одод чуулна

Д.Одонгоо хэмээх нэрийг монголчууд тэр тусмаа рок, поп, соёл урлаг, бизнесийн салбарынхан, үс, гоо сайхандаа анхаарагч хэн бүхэн андахгүй. Тэртээх 1998 онд өөрийн “Видал” салоныг үүсгэн байгуулж, тухайн үедээ шинэ тулгар гэж хэлж болохоор байсан үс засалт, арчлал, имиж бүрдүүлэлтийн ертөнцийг шинэ шатанд гаргасан Одонгоо бүсгүйг Оддын үсчин гэж тодотгодог. Ерөөсөө түүгээр үс засалт, имижээ хийлгээгүй рок, попын одод байхгүй гэж хэлж болно. Тэгвэл домогт энэ бүсгүйн “Одонгоо” салоны 20 жилийн ойн баяр тун удахгүй болох гэж байна. Монголын рок, поп, соёл урлагийн бүхэл бүтэн нэг үеийн өнгө төрхийг тодорхойлогч бүсгүйн алдарт салоны ойгоор Монголын рок попын бүх оддын тоглолт болохын зэрэгцээ Монголын тэргүүлэх зэргийн үсчдийн давтагдашгүй үзүүлбэрийг нэгэн тайзнаа амилуулах юм байна.

Нэгэнт Оддын үсчин хэмээх тодотголтойнх ирэх арванхоёрдугаар сарын 14-нд “Улаанбаатар палас”-ын их танхимд болох түүний 20 жилийн ойн тоглолтод Бүх Одод чуулах нь тодорхой. Түүнээс гадна 20 жилийн ойд зориулан Д.Одонгоогийн шавь нарын үүсгэн байгуулсан 25 салон арванхоёрдугаар сарын 10-ны 11.00-14.00 цагт өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх юм байна.  Д.Одонгоо анх “Видал” салоноо хоёр үсчин, нэг гоо сайханч, хоёр маникюрчинтэй нээж байсан бол одоо 14 үсчин зэрэг ажилладаг өндөр зэрэглэлийн Монгол Улсдаа нэр хүндтэй ОДОНГОО САЛОН  болж, өндөр зэрэглэлийн 12 салбар өрх тусгаарлаж, зуун зуун шавь нар нь энэ салбарт ажиллаж байна. 

Тэрээр ажлынхаа зэрэгцээ Урлах эрдэм дээд сургууль, Монголын тахир дутуу иргэдийн хөдөлмөр сургалтын төвд багшаар ажиллаж, 2017 оноос эхлэн ажлын байран дээрээ гоёлын үс засалт, үс тайралт зэрэг онол, дадлага хосолсон төрөлжсөн сургалтыг зохион байгуулж, одоогоор 15 дахь төгсөлтөө дүүргээд байна. Түүний олон зуун шавь нараас мастер үсчин  Н.Алтаншагай, С.Мөнхнасан, Г.Ганцоож, Д.Наранхүү нар нь Дэлхий, Ази, Европ тивийн аваргын болон Ази, Номхон далайн орнуудын үсчин, гоо засалчдын аваргын олон удаагийн алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон. 2016 онд БНСУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын 5 үсчин медаль хүртсэний 4 нь Д.Одонгоогийн шавь байсан юм.

Ийн Монголын оддыг гоёж, үс, гоо заслын салбарт од-мэргэжилтнүүдийг төрүүлэгч Оддын үсчин Д.Одонгоогийн салоны 20 жилийн ойн баяр нижгэр болох нь ээ. Амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 5 цаг 5 мин Махны үнэ өсөлттэй байна 5 цаг 6 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 8 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 5 цаг 10 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 5 цаг 11 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 5 цаг 13 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 5 цаг 15 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 5 цаг 17 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 5 цаг 21 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 5 цаг 23 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 5 цаг 27 мин Жанжин 5 цаг 36 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 9 цаг 20 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 9 цаг 26 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 9 цаг 32 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 9 цаг 37 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top