x

Японы бие жаргал эдлүүлэгч “Юзё” нар

“Гейша” гэхээр л бидний толгойд юу буудаг вэ? Ихэнх уншигч нар баян үйлчлүүлэгч нарыг “жаргаадаг” япон гоо бүсгүйчүүд гэж хэлнэ биз. Ихэнх хүмүүс “Гейша” сайн боловсролтой, уран зохиол, хөгжим, бүжгийг сайн мэддэг, сонирхолтой яриа өрнүүлэх чадвартайг  мэднэ. Харин Гейша нар үйлчлүүлэгч нартаа биеийн жаргал эдлүүлдэггүйг мэдэх хүн цөөн. Ийм зүйлийг Японд “Юзё” буюу “таашаалын эмэгтэйчүүд” гүйцэтгэдэг ажээ. 

Саяхан болтол (XX зууны дунд үе) Японд эртний мэргэжил XII зуунд хуульчлагдсан юм шиг л зөвшөөрөгдөж иржээ.

XVI зууны эхнээс мэргэжлийн эмэгтэйчүүд татвар төлдөг Юкаку ( үгчилбэл "цэнгээний байшин" ) нэртэй, өндөр хашаатай хороололд бизнесээ хийдэг байв. Өндөр хашаа гэдэг нь үйлчлүүлэгч нарыг тоолох нэг үгээр татвар хураахад хэрэгтэй байсан аж. Бүх том хотуудад (Эдо, Киото, Осака г.м) өөрийн Юкакутай байжээ.

Эдо (орчин үеийн Токио) хотын Юкаку Ёшивара...

Хорооллын эмэгтэйчүүд мөнгөтэй бүрт л үйлчилж байв. Энгийн хар хүн мөнгөтэй ирвэл самурай шигээр л түүнд үйлчлээд өнгөрөх жишээтэй.

Юкаку Ёшиварагийн бүсгүйчүүд үйлчлүүлэгч нараа хүлээж байгаа нь...

Бүсгүйчүүд оройн зургаан цагт ажилдаа гараад торон хашааны цаана үйлчлүүлэгч нарыг шөнө дунд болтол хүлээнэ. Тэдний сууж буй байдал ба хувцсаар нь ямар үнэтэйг нь мэддэг байсан гэнэ.

Харимише гэх хайсаар хаагдсан тусгай “цонхны” цаана тэд үйлчлүүлэгч нараа хүлээнэ. Тэнд сууж байсан эмэгтэйчүүд хожим торонд байгаа амьтан шиг л байсан гэж ярьсан байдаг.

Тэгж суухаас мэргэжлийн дээд төвшний гэх Таю ба Ойран нар л чөлөөлөгддөг байсан ба гэхдээ тэд хорооллоос гарах эрхгүй байжээ. Ханами гэх хаврын цэцэглэлийг харах эсвэл ойрын хамаатнаа оршуулах бол харин чөлөө авч болдог байсан гэнэ.

Сайн дурын хязгаарлалтаас Япон чөлөөлөгдсөн Мэйзийн эринд Харимишегийн ард суух уламжлал нь аажмаар алга болсон байна. Дараа нь бүсгүйчүүдийг тэдний зураг орлодог байсан нь хожим бас хаагджээ.

Ёшивара дахь оройн 6 цагийн үе. Эмэгтэйчүүд үйлчлүүлэгч эрэгтэйчүүдийг татаж байгаа нь...

Японд ирж байсан гадаадын дипломатууд эсвэл худалдаачид Япон соёлын энэ хэсгийг сонирхоод авахаас буцахгүй байлаа.

Франц эр ба Ойран...

Ойран ба Таю нар Гейшагийн урлагт ойр. Тэднээс ялгаатай нь Гейша нар ойртох үйлчилгээг үзүүлдэггүй. Бусад талаар тэд боловсролтой, дуутай, хууртай байдгаараа адилхан.

Гэхдээ хамгийн гол нь... Сямисен хөгжим хаягджээ

Энэ эмэгтэйчүүд дээр зүгээр ирээд мөнгө төлдөггүй. Тэднийг өмнөөс урисан байдаг.

Үзэсгэлэнт эмэгтэйд нүүрээ цагааруулж, шүдээ харлуулах, үнэтэй кимоно өмсөх үсээ тусгайлан янзлах гээд олон ажил хийх хэрэгтэй болдог.

Дашрамд дурьдахад, Гейша нар Юзё нараас ялгаатай нь кимоногоо бүслэн ардаа гурван зангилааг  гаргадаг нь Гейша кимоногоо тайлахгүй гэсэн санааг гаргадаг байжээ.

Харин  Юзё нар эсрэгээр бүсээ хичнээн ч удаа тайлахад амар энгийн зангилагаар урдаа зангиддаг байсан аж.

XX зууны дунд үеэс Юзё мэргэжлийг хуулиар хоригложээ. Хоригийг зөрчсөн, ийм бизнес зохион байгуулсан тохиолдолд цаазлагдах хүртэл хатуу шийтгэлтэй байсан аж. Гэхдээ эмэгтэйчүүдэд тэр нь хамаардаггүй нэг ийм парадокс бий.

Үүнээс гадна биеийн таашаал өгөх аж үйлдвэр Японд ихээхэн хөгжсөн байгаа ба Юзёг хориглосон хууль нь бүсгүйчүүдэд хурьцах уламжлалт хэм хэмжээ талаасаа авч үзсэн элдэв гаж ойртолт хориг болдог. Бусад зүйл нь хуулинд яригдаагүй. Бас нэг ийм парадокс байгаа. Хэрэв энэ аж үйлдвэрийн жилийн эргэлт нь хоёр тэрбум ам.доллар болдог гэвэл парадокс нь парадокс шиг харагдахгүй л дээ. За, ингээд Гейша, Юзё хоёрыг ялгаа энэ ажээ. 

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 4 цаг 59 мин Махны үнэ өсөлттэй байна 5 цаг 1 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 2 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 5 цаг 4 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 5 цаг 5 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 5 цаг 7 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 5 цаг 9 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 5 цаг 12 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 5 цаг 15 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 5 цаг 17 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 5 цаг 22 мин Жанжин 5 цаг 30 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 9 цаг 15 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 9 цаг 21 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 9 цаг 26 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 9 цаг 32 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top