Хойд бүсийн чуулган болон Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг энэ оны дөрөвдүгээр сарын 11-нд Булган аймагт зохион байгуулахаар болжээ.
Чуулганы үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон салбарын сайд нар бүрэн бүрэлдэхүүнээрээ Булган аймагт ажиллах бөгөөд энэ нь тус аймгийн хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, нийгмийн бүхий л салбарт үр дүнгээ өгөх чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Булган аймаг өмнөх дөрвөн жилд "Шинэ-Булган" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан бол 2025-2028 онд "Булганы-Сэргэлт" мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.