x

Хамгийн сайн халамж бол ажлын байр

“Хамгийн сайн халамж бол ажлын байр”

- Шинээр бичихээс гадна хуучнаа эргэж сэргээн тавьж байна.
- Санаа оноо өгөх, эрх баригчдыг зоримог шийдмэг алхам руу түлхэх санаатай, өөр хорон санаа надад байхгүй.
- “Үндэсний гурван хувьсгал” хаачсан бэ гэж асуумаар санагдлаа.
- Цар тахлын хөл хорионы үеийг эргүүлж сануулмаар санагдлаа.
- Монголчуудыг дэндүү цалгар наазгай болгочихсон, ажил хийхгүй гэртээ суугаад байж болох юм байна гэх сэтгэхүй тэрхүү хөл хорио суулгачихаагүй байгаа хэмээн түгшсээр байна.

Дөрвөн жилийн өмнөх явдал л даа. 2021 он гараад нэгэн 7 хоногийг туулаад байхад би бичиж байжээ. Юу гэвэл:

Ертөнцийг ажвал 2020 он ямар он байв, өмнөх онуудаас юугаараа ялгаатай, тэгвэл 2021 нь  ямар он байх вэ гэдгийг улс төрчид, судлаачид, тэр дундаа астрологчид элдвээр таамаглаж бичиж ярьсаар буй. Нэг л ойлголт дээр төвлөрч байх шиг. Гэнэтийн санамсаргүй цар тахал нэрвэлээ. Хүнд сорилт авчирлаа. Тэгэхдээ энэ нь нөгөө талаас бас ашигтай туслаа. Өөрчлөгд, шинэчлэгд, онцгой нөхцөлд ажиллаж сур, аж амьдралынхаа хэв маяг, ёс жаягийг өөрчлөн сайжруул гэж хүн төрөлхтөнд тулгажээ. Үхширсэн үзэл бодлоо хая, тархи толгойгоо нээ, шинээр сэтгэ, ажлын арга барилаа шинэчил, амьдралынхаа үнэ цэнийг өргө гэж тулгажээ. 2021 он бол тэр чигтээ өөрчлөлт шинэчлэлийн он байна гэж үзжээ. Тулгалтын дотор алтан цагаа дэмий бүү үр, цаг бол алт баялаг гэсэн утга зонхилно.

Шинэ 2021 он гараад манай эх оронд бас нэгэн 7 хоногийг тууллаа. Хөл хорио, цар тахал, шинжилгээ, сунгана сунгахгүй гэж явсаар бид хуучин оноо үдэж, шинэ онтойгоо золгожээ. Хоёр он солигдох мөчид төрийн дээдчүүл маань юу хэлэв, юу амлав гэдгийг иргэд эрхбиш санахтайгаа байгаа байх. Өдөр тутмын ахуйн зовлондоо (идэх уух, дулаан хонох, гал алдахгүй гэх мэт) дарагдаад манайхан мартчихдаг тул би халуун сэргэг дээр нь хэргээр “санахтайгаа” гэж байгаа юм.

Би бол баяр хүргээд шүүрч аваад шууд хэрэгжүүлчихмээр сайхан үгсийг дарга нар хэлжээ хэмээн үзсэн, гарчгаа ч тэгж авлаа. Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлснээс “Хамгийн сайн халамж бол ажлын байр” гэсэн нь хүмүүст ихээхэн таалагдаж сошиал ертөнцөд багагүй дэмжлэг хүлээсэн болов уу гэж бодоод дахин уухайлан сануулж бичиж байгаа хэрэг.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлэхдээ 2021 он бол Ардын хувьсгалын 100 жилийн ойн жил, хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих жил болно гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ард иргэддээ хандан шинэ 2021 онд тохиож буй Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулан Үндэсний гурван хувьсгал хийхээр зорьж байгааг ёс төртэй зарлалаа. Тухайлбал:

1. Хууль засагласан, эрүүл нийгэм шударга ёс сахилга хариуцлагыг эрхэмлэж, иргэнээ дээдлэн төрийг төлөвшүүлэх ЭРХ ЗҮЙН ХУВЬСГАЛ;
2. Өсөлтийн үр шим нь өрх иргэн бүхэндээ хүрсэн, дундаж давхарга зонхилсон, ядууралгүй, экспорт эрчимжсэн, тогтвортой хөгжлийн, өөрийгөө тэтгэх бүрэн чадавхтай улс болох ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТОЛЦООНЫ ХУВЬСГАЛ;
3. Эрдэм авьяастай, эрүүл чийрэг, хүнлэг ёс суртахуунтай дэлхийн түвшний монгол хүнийг төлөвшүүлэн, авилгагүй амар тайван нийгмийг цогцлоон бүтээх НИЙГМИЙН ХУВЬСГАЛ гэжээ.

2050 он гэхэд хэрэгжүүлчихсэн байх нөгөө лут хөтөлбөрийг наашлуулж бүр энэ он руу татаж авчирсныг ёстой дэмжээд уухайлаад баршгүй. Төрийн тэргүүний “ажлын байр”, мөн спикерийн хоёр дахь зорилтыг бүр ихээр онцолж байна. “Дундаж давхарга зонхилсон” гэсэн нь нийгмийн харьцангуй олонхи гэсэн санаа бус уу? “Ядууралгүй” гэсэн нь ядуу иргэн, ядуу өрхгүй болно гэсэн санаа бус уу? Зөвхөн энэ хоёр ухагдахуун дээр л би онц их ач холбогдол өгч Төр-засагтаа хүч нэмэр болгохоор энэ нийтлэлээ бичиж байна. Уриалан дуудаж байна. Ярьж ханалаа (30 жил), хэлж ханалаа (30 жил), уран сайхандаж (30 жил) ханалаа. Одоо боллоо!

Төр нь төр шиг байж ядуурал гуйранчлал, золбирол, архидалт дээр Төрийн төмөр нүүр гаргаж, хатуурхаж, энэрэлгүй хандаж, энэ ондоо багтаан ядуурлыг үтэр түргэн арилгахыг уриалан дуудаж байна. Ажлын үй түмэн (зуу зуун мянга!) байр руу эрүүл саруул, насанд хүрсэн, сул дэл яваа иргэдээ шахагтун, албадагтун!

“Төрийн төмөр нүүр” гэдгийг би юу гэж уриалаад байнав гэхлээр одоо нэгэнтээ улиг болсон үзэгдлүүдийг халуулна хэмээн ойлгож байна. “Уран сайхандах” гэдэг сондгой үг би хэргээр оруулж ирлээ. Утга нь: аливаа ажил хийхдээ сүржин ярьж, баахан уриа лоозон болж сурталчлаад дараа нь таг мартчихдаг, хариуцлага огт тооцдоггүйг хэлж байна. Энэ удаа бүү тэгээсэй! Хоёрын хооронд популист царайлах, өрөвдөх, халамжлах, толгойг нь илэх, зөнд нь хаях үзэгдэл хэтэрчихсэн байгаа учраас Төр төмөр нүүрээ гаргаач гээд байгаа юм. Шувтан довтолсоор, амсхийх завгүйгээр ажил хийлгэж, орлоготой болгосоор дундаж давхарга руу оруулаад ирээч хэмээн уриалан бичиж байна.

Толгойг нь илэх л юм бол УИХ-ын даргын уриалсан гурван хувьсгал нурна шүү. Гэрт нь тушсан хөл хорио монголчуудыг дэндүү цалгар наазгай болгочихсон, ажил хийхгүй гэртээ суугаад байж болох юм байна гэх сэтгэхүй суулгачихаагүй байгаа хэмээн түгших юм. Монголчууд маань болохгүй болчихсон, дэндүү ихээр ужиграад өвчилчихсөн байгаа учраас одооноос эрхлүүлэхгүй, ажиллуулна гэх дайралтаа эхлүүлье. Спикерийн хэлсэн тэр шударга ёс тогтоох эрхзүйн хувьсгал гэдэг чинь цаанаа ядуурал гэх суурьтай үлдвэл юу ч болохгүй нурна шүү.  

“Төрийн төмөр нүүр” гэдгийг би юу гэж уриалав гэхлээр 2019 онд хүн амын 62.5 хувь нь төрөөс халамж авч байснаа 2020 онд бүр нэмэгдсэн хэмээн хөдөлмөр, нийгмийн халамж эрхэлсэн сайд бүсгүй Live ТВ-ээр ярихыг сонсоод энэ хувийг 50-иас доошоо, бүр 30 хувиас доошоо оруулж ирээч хэмээн төр-засагтаа уриалж байна. Нийт 243 мянган иргэн (тахир дутуу, өвчин эмгэгтэй, хөдөлмөрийн чадваргүй нь хэд юм?) төрөөс хүнс тэжээл авч гол зогоодгийг болиулаад тэднээр хүнсний жижиг үйлдвэрлэл, өрхийн жижиг тариалан, жижиг аж ахуй эрхлүүлээч хэмээн төр-засагтаа уриалж ятгаж байна.  

Ерөнхийлөгчийн “Хамгийн сайн халамж бол ажлын байр” гэснийг би юу гэж ойлгов гэхлээр, Хөдөлмөр, нийгмийн халамжийн сайдын Live ТВ-д ярьсан нь хамгийн түрүүн санаанд буулаа. Германы туршлага гэж хэллээ. Манайд шууд л одоо хуулбарлаад авчихмаар. Халамжийн хажуугаар хариуцлага тооц гэж байна. Халамжилж болно, харин хариуцлага ямагт нэхэхдэх учиртай, харамсалтай нь манайд бол халамжийг хариуцлага дагалдахгүй ардчиллын 30 жилийг туулчихсан. Халамж үзүүлэхийг ажлын байртай холбон германы туршлага гэснийг нь манай улс төрчид шүүрч аваасай. Ажилгүй байгаад (бодвол хөдөлмөрийн насны эрүүл саруул хүн!) нь тэтгэмж өгдөг, гэхдээ төр-засгаас ажлын байр хоёр удаа санал болгоод хүлээн аваагүй бол халамжийн мөнгөө өгөхөө больдог гэнэ. Ажилгүйдлээ, амьдралаа өөрчлөхийг Германы төр ажилгүйчүүддээ байнга шахаж шаардаж байдаг юм байна. Өөрөөр хэлбэл ажилгүй байлаа гээд адлаж албадаж дарамталж байдаг юм байна, ардчилалтай, хүний эрхийг дээдэлдэг тэр улсад.

Ерөнхий сайдын хэлсэнчлэн энэ 2021 оныг хөгжил дэвшлийн шинэ эрин зууны эхлэлийг тавих жил болгох гэж л байгаа юм бол миний дээр бичсэнүүдийг дээрээ ч, дороо ч дор бүхнээ нэгд нэгэнгүй нягтлан судлан үзнэ үү. Хэрэв хэрэгжүүлж чаддагсан (төр-засгийн зориг зүрх байвал өлхөн хэрэгжүүлж чадна!) бол нөгөө гурван хувьсгал, ажлын байрны жил, шинэ эрин зууны эхлэлийг тавих жил маань шууд биелчэх учиртай бус уу?

Нэг жил юу ч хийж амжилгүй жирэлзээд өнгөрчихсөн, оны зааг дээр нөгөө уриануудаа яриад сууцгааж байвал мөн тоогүй яа! Далайд дусал нэмэр гэдэг шиг төр-засагтаа санаа сэдэл өгөх зорилгоор нэг иргэн чинь бичлээ шүү!

Д.Баярхүү /baabar.mn/ 2021 он

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Швейцар цагны АНУ руу хийсэн экспорт татварын өмнөх нөөцлөлтийн улмаас 14 хувиар өсжээ Уржигдар 16 цаг 21 мин Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно Уржигдар 16 цаг 21 мин Туркийн Төв банк бодлогын хүүгээ 46 хувь болгон нэмэгдүүллээ Уржигдар 16 цаг 20 мин Ан Чоль Су Ерөнхийлөгч асан Юн Сог Ёльд намаасаа гарахыг ил тод уриаллаа Уржигдар 16 цаг 19 мин Санхүүгийн зохицуулах хороонд ажиллаж, хэрэглээний зээлийн хүүг бууруулах бодит арга хэмжээнд анхаарлаа хандууллаа Уржигдар 16 цаг 18 мин Цогтцэций сумын уурхайд гарсан хоолны хордлогын улмаас 91 хүн эмнэлгээс гарчээ Уржигдар 16 цаг 18 мин Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь хамт олжээ Уржигдар 16 цаг 16 мин Зайсангийн шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд бүрэн ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 14 мин Истанбулын нисэх буудал Европт анх удаа гурван зурвасаар зэрэг хөөрч, буух систем нэвтрүүллээ Уржигдар 16 цаг 13 мин Улсын хэмжээнд 864 спортын клуб бүртгэгдэж, спорт заалын тоо 1500-ыг давжээ Уржигдар 16 цаг 12 мин Нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ Уржигдар 16 цаг 12 мин Чех улс Оросын газрын тосноос бүрэн хараат бус боллоо Уржигдар 16 цаг 10 мин Европын Төв банк бодлогын хүүгээ 2.25 хувь болгон буурууллаа Уржигдар 16 цаг 09 мин Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг есөн үзэгдэлтэй байхаар төлөвлөв Уржигдар 14 цаг 34 мин Санхүүгийн зохицуулах хороо 79 захиргааны актыг 35 болгож цөөрүүлжээ Уржигдар 14 цаг 30 мин Боловсролын лавлагаагаа цахимаар 1 минутын дотор аваарай Уржигдар 14 цаг 16 мин Хилийн чанадад суугаа иргэддээ төрийн үйлчилгээг хялбар, хүртээмжтэйгээр хүргэнэ Уржигдар 14 цаг 12 мин И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай зөөлөн бодлого баримтлах болов уу Уржигдар 11 цаг 50 мин Ард түмэн “юмаа" мэддэггүй Уржигдар 11 цаг 36 мин Улаанбурхан өвчний тохиолдол 590-д хүрч, 11500 гаруй хүн хавьталд бүртгэгджээ Уржигдар 10 цаг 14 мин
iИх уншсан
Ард түмэн “юмаа" мэддэггүй И.Энхболд: Солонгосын сонгуульд Ардчилсан нам нь ялбал арай ... Ж.Баярмаа: Төсвийн зарлагыг нөхөх зорилгоор татварын бодлогы... Биднийг талбай дээрээ цуглаад будаатай хуурганд дугаарлаж ба... Дуугаа хурааснаас дурсамжаа ярья, өвөө нь Хувийн өмчийг төрд авснаар эдийн засаг тэлэхгүй Ангараг гараг — хүн төрөлхтний ирээдүйн суурин уу? Хүн төрөлхтөнтэй адил амьдрал бүхий гаригийн анхны нотолгоо ... Үл танигдсан нисэх биетүүд (UFO) харь гарагийн хөлөг мөн үү?... Хүннү гүрний 2.2 метр өндөр эрийн араг ясыг адууны ястай нь ... Ховор эмгэгтэй өвчтөнд дурангийн мэс засал амжилттай хийжээ Хятад улс “Boeing”-оос худалдан авалт хийхийг зогсоох чиглэл... Давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчдийн шалгалт э... Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалт эхэлж, 4362 айлын орон су... Америкийн сансарт нисэгчид үнэхээр Саран дээр буусан уу? Хүний шүдийг лабораторид ургуулж, имплантыг орлох шинэ арга ... Монголын хоккейчид III дивизоны ДАШТ-д хүч үзнэ ХАМАС бүлэглэл Израилын гал зогсоох саналыг татгалзав Улсын арслан М.Лхагвын нэрэмжит 256 бөхийн барилдаан болно “Эмэгтэй бизнес эрхлэгчдийн санхүүгийн код” хөтөлбөр Монголд...
Top