Өнгөрөгч арваннэгдүгээр сарын 25-нд иргэн Б.Мөнгөнхишиг нийтийн өргөдөл гомдлын системд “Утааны сонсгол хийцгээе! төсвийн зарцуулалтад хяналт, үнэлгээ хийж, сайжруулцгаая!" сэдэвт өргөдлийг үүсгэж иргэдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн.
Гарын үсэг цуглуулах хугацаа энэ сарын 27-нд дуусах ёстой байсан ч 10 хоногийн дотор 70 мянга гаруй иргэн цахимаар гарын үсэг зурснаар УИХ-ын нээлттэй сонсгол явуулахаар болсон билээ.
Тэгвэл Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар утааны асуудлаарх нийтийн сонсгол зохион байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, Б.Бат-Эрдэнэ, Ж.Бат-Эрдэнэ, Х.Баасанжаргал, Ц.Баатархүү, П.Батчимэг, Б.Баярбаатар, Г.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, М.Мандхай, З.Мэндсайхан, Д.Найдалаа, Дам.Цогтбаатар, С.Лүндэг, А.Ундраа, Б.Уянга, С.Эрдэнэболд, С.Замира, М.Ганхүлэг нарын гишүүд бүрэлдэхүүнд багтсан байна.