Өргөн мэдүүлэгдсэн хуулийн төсөл байхгүй гэдэг шалтгаанаар өчигдөр /пүрэв гаригт/ УИХ-ын нэгдсэн чуулган хуралдаагүй.
Тэгвэл өнөөдөр нэгдсэн чуулган хуралдахаар болжээ. Чуулганаар,
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай асуудал
-“Шүүгчид зэрэг дэв олгох журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл
-“Тогтоол, тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэх юм байна. Чуулганы хуралдаан 10 цагт эхэлнэ.