Чип үйлдвэрлэгч Америкийн Nvidia компани “Apple” компанийг ардаа орхин дахин дэлхийн хамгийн үнэтэй брэнд болов. Тэр нь NASDAQ биржийн арилжааны мэдээнээс тодорхой боллоо.
Мягмар гарnгийн арилжааны хаалтаар Nvidia хувьцааны үнэ 2,84 хувиар нэмэгдэж, нэгж хувьцааны үнэ $139,91 доллараар зарагдсан байна. Үүний улмаас уг компанийн хөрөнгөжилт $3,43 их наяд доллар болжээ. Iphone үйлдвэрлэгчийн хөрөнгөжилт $3,38 их наядаар үнэлэгдсэнээр арилжаа хаагджээ.
Дэлхийн хамгийн үнэтэй компаниудын гуравт хөрөнгөжилт нь $3,06 их наяд болсон Microsoft бичигдсэн байна.
Nvidia энэ чансааг зургаадугаар сард нэг өдрийн турш тэргүүлж байсан билээ. Оны эхнээс тус компанийн үнэт цаас 182%-иар нэмэгджээ. Түүнийг хоёр жилийн хугацаагаар нь тооцвол 850% болж байна.