x

Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү?

Ардчиллын замаар замнасан өнгөрсөн гуч гаруй жилийн түүхээс “МАН(МАХН) засаг авахаараа намаа бэхжүүлдэг, АН засаг авахаараа намаа тараадаг” гэсэн нэг хэлц үг үлдсэн байдаг юм. Худлаа гэж маргах хүн лав гарахгүй. Хэдийгээр энэ удаад АН сонгуульд ялалт байгуулж эрх бариагүй ч гэлээ дээр хэлсэн зүй тогтол үргэлжилж байна. Үүнийг өнгөрөгч сард болсон орон нутгийн сонгуулийн дүн бэлхнээ харуулна.

АН-ын хувьд өмнөх хоёр удаагийн сонгуульд “үсгүй” шахуу ялагдаж, найман жил лааз өшиглөсний дараа парламентын 30 хувь, 42 суудал авна гэдэг чамлахааргүй амжилт. Үнэмлэхүй сөрөг хүчин парламентад бий болохоор байлаа. Гэвч энэ л шалтгаанаар эрх баригч намын дарга АН-ыг засагт урьж, хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэвч бас энэ шалтгаанаар АН орон нутгийн сонгуульд ялагдсан билээ. Өөрөөр хэлбэл, парламентад дутагдаж байсан сөрөг хүчний үүргээ умартаж, сонгогчийн өгсөн итгэлийг үл тоож, эрх баригч намтай хамтарсан нь итгэл алдсан үйлдэл болсон юм.

Хоёрдугаарт, нэгэнт Засгийн газарт хамтарсан учраас орон нутгийн сонгуульд АН төдийлөн хүч тавьж оролцоогүй гэдэг шүүмжлэлийг ажиглагчид хэлж байгаа. Ялангуяа нийслэлийн сонгуульд хүлээсэн ялагдал, НИТХ-ын 45 суудлаас дөнгөж тавыг нь авсан нь өмнө тохиолдож байгаагүй том ялагдал болсон юм. Тиймээс сонгуулийн дараа Нийслэлийн АН-ын дарга Д.Батцогтыг хариуцлагаа хүлээж, намын даргаас огцрохыг шаардсан боловч одоо хэр нь суудалдаа суусаар байгаа.

Д.Батцогтын хувьд ганцаараа хариуцлага хүлээхгүй, АН-ын дарга Л.Гантөмөр, ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Н.Ганибал нартай хамт унана гэдгээ ч хэвлэлээр ил шулаан хэлсэн. Үүнээс хойших сарын хугацаанд Нийслэлийн АН-ын даргын халаа сэлгээний тухай асуудал хаагдав.

Магадгүй, АН-ын даргын хувьд УИХ дээр ирэх оны төсвийн төсөл орж ирсэн тул төсвийн хэлэлцүүлэгтэй давхцаж нам дотроо бужигнаан үүсгэх шаардлагагүй гэж үзсэн байж болох. Харин өнгөрөгч долоо хоногт УИХ төсвийн хуулиа баталсан учраас одоо АН дотор орон нутгийн сонгуулийн үр дүнг хэлэлцэж, ял хариуцлагаа ярихад саадгүй болоод байна. 

Нэг зүйлийг тодруулахад УИХ-ын сонгуулийн дараа АН-ын ҮБХ хуралдаж, сонгуулийн үр дүнг хэлэлцээд “УИХ дахь суудлаа ахиулсан” (магадгүй авч болох дээд хэмжээгээр) гэдэг үндэслэлээр намын дарга Л.Гантөмөрийг үргэлжлүүлэн ажиллуулахаар болсон. АН засагт хамтрах шийдвэрийг ч гэсэн ҮБХ олонхиороо гаргасан.

Хоёрдугаарт орон нутгийн сонгуулиар АН 21 аймгаас найман аймагт ялалт байгуулсан. Ганц нийслэлд урьд хожид байгаагүй том ялагдал хүлээсэн. Тиймээс орон нутгийн сонгуулийн үр дүнг намын удирдлагатай биш, тухайн сонгуулийг удирдсан намын дарга нартай ярих ёстой байх. Тодруулбал, сонгуулийн нэр дэвшүүлэлт гарсан цагаас эхлэн нам дотор маргаан, шүүмжлэл гарсан. “Женко” хочит Х.Баттулга нийслэлийн намыг авахын тулд өөрийн командыг нийслэлын нам рүү чихсэн, нэр дэвшүүлсэн, бусад фракциудаа шахсан гэх мэтчилэн. Нам дотор гарсан энэ маргаан эсрэг намынханд олз болж, сонгуулийн үр дүнд нөлөөлснийг ч үгүйсгэх боломжгүй.

Нийслэлийн сонгуулийг тавиад туучихна гэдэг нийт сонгогчийнхоо тавин хувийг алдсан гэсэн үг. Энэ утгаараа сонгууль удирдсан менежер зайлшгүй хариуцлага хүлээх ёстой. Тиймээс энэ чигээр нь үлдээвэл Д.Батцогтын оронд Л.Гантөмөр өөрөө намын даргаа өгөх нөхцөл байдал ч үүсч магадгүй. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 38 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 3 цаг 44 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 4 цаг 50 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 5 цаг 36 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 6 цаг 42 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 7 цаг 33 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 9 цаг 14 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 9 цаг 20 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 9 цаг 28 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 10 цаг 30 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 10 цаг 43 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 10 цаг 59 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 11 цаг 4 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 11 цаг 11 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ 23 цаг 17 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин Намын бүлгүүд “Орано майнинг”-тай байгуулах гэрээний талаар мэдээлэл сонсов Өчигдөр 17 цаг 39 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Маргааш өглөө Засгийн газар ээлжит бусаар хуралдана Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав
Top