x

Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв

“Интермед” эмнэлгийн мэдээллийн систем кибер халдлагад өртсөн мэдээлэл олон нийтэд ил болсон. Ингэхдээ файл барьцаалагч “Рансомвэйр” хэмээх хортой кодоор тухайн байгууллагын дата мэдээллийг хакерджээ.

Үүнтэй холбоотойгоор ЦХИХХЯ, “Кибер халдлага зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ хамтран “Эрүүл мэндийн байгууллагын кибер аюулгүй байдал” хэлэлцүүлгийг зохион байгуулж, эрсдэлийг хэрхэн үнэлэх, халдлагаас сэргийлэх талаар мэдээлэл хийлээ.

Кибер аюулгүй байдлаа хангахад дорвитой хөрөнгө оруулан, тусгай төсөв гаргаж, техник технологио шинэчилж, төлбөртэй программ ашиглаж хэвших, байгууллагууд эхний ээлжинд кибер аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээ, мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх шаардлагатайг хэлэлцүүлгийн үеэр тодотгов.

Учир нь Эрүүл мэндийн салбар нь хүний хувийн мэдээллийг цуглуулж, хадгалж, тусламж үйлчилгээ үзүүлж буй онц чухал дэд бүтэцтэй учир кибер аюулгүй байдал алдагдсанаар хэвийн үйл ажиллагаа нь доголдож, үндэсний аюулгүй байдал, нийгэм, эдийн засагт хохирол учруулж болох эрсдэлтэйг ЦХИХХЯ мэдээлжээ.

Дэлхийд 150 гаруй улсад ийм төрлийн хортой кодоор мэдээллийг хакердсан улс дамнасан бүлгэм бий болжээ. Ялангуяа, “Рансомвэйр” хэмээх халдлага нь 1989 оноос хөгжин хүчээ авч, ДЭМБ-аас анхааруулах хэмжээнд хүрсэн байна. Энэ халдлагад манай улсын “Интермед” эмнэлэг өртөөд байгаа. Харамсалтай нь дээрх төрлийн хортой кодоор мэдээлэл олж авдаг үйлдэл дахин гарахгүй баталгаа байхгүйг хэлэлцүүлгийн үеэр тэмдэглэжээ.

Өнгөрсөн жил 317 сая гаруй “Рансомвэйр” халдлагын оролдлого хийж, 4500-5000 нь амжилттай болж, нэхэх мөнгөний хэмжээ ч жил бүр нэмэгдсээр 2023 онд дунджаар 2.73 сая ам.долларт хүрчээ. Өнгөрсөн оны байдлаар дээрх халдлагад хамгийн их өртсөн нь эрүүл мэндийн үйлчилгээ, хэрэглэгчийн үйлчилгээний салбарууд аж. Хакеруудын халдлага хүний аминд хүрсэн тохиолдол ч гарсан. Тодруулбал, 2020 онд Германы Дюссельдорьфын Их сургуулийн эмнэлэг халдлагын улмаас системүүд нь доголдож, нэг өвчтөнд шуурхай тусламж үзүүлж чадаагүйн улмаас алдсан тохиолдол гарч байв. 

УИХ-ын 2021 оны намрын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийг баталж, эрхзүйн орчныг нь бүрдүүлж, Засгийн газрын 2022 оны тогтоолоор кибер аюулгүй байдлын үндэсний стратегийг баталжээ. Олон улсын цахилгаан холбооны байгууллагаас 2024 онд гаргасан Кибер аюулгүй байдлын индексээр Монгол Улс 103-т эрэмбэлэгдсэн. Ингэхдээ хууль эрхзүйн шалгуураар өндөр оноо авсан ч техник технологийн шинэчлэл, хүний нөөцийн чадавх сул байгаа нь тодорхой болжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв 1 цаг 56 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров 2 цаг 8 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ 2 цаг 15 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2 цаг 22 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? 2 цаг 28 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ 2 цаг 48 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  3 цаг 36 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө 4 цаг 49 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна 5 цаг 54 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 6 цаг 16 мин Ж.Золжаргал: “Интермед”-ийн асуудал бол нийтэд ил болсон ганц л жишээ 20 цаг 50 мин Төрийн өмчит 5 компаниас бусад нь алдагдалтай ажиллаж байна 23 цаг 14 мин "Интермед" эмнэлгийн 9 серверийн файл барьцаалагдсаныг сэргээсэн 23 цаг 52 мин "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэгчийг өршөөнө Өчигдөр 12 цаг 32 мин Трампын ялалтын маргааш хөрөнгө оруулагчид 20 тэрбумыг хувьцаанд оруулав Өчигдөр 12 цаг 30 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ Өчигдөр 11 цаг 45 мин Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа больчих Өчигдөр 11 цаг 19 мин Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Өчигдөр 11 цаг 09 мин Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв Өчигдөр 10 цаг 47 мин Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ Өчигдөр 10 цаг 38 мин
iИх уншсан
Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна Шидийг олоод нисэхийг шахав... АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  "10 хувийн" Ц.Даваасүрэн, 600 тэрбумын Б.Жавхлан Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ер... Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ BOEING компанийн ажилчид ажил хаялтаа зогсоов Гадилтай чингэлгээс асар их хэмжээний кокаин илрүүлжээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно
Top