Фото: Bloomberg
Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялсаны дараа америкийн компаниудын хувьцаа өсч байна. Индекс S&P 500 энэ жил хэд хэдэн дээд үзүүлэлт гаргасан бөгөөд сүүлийн долоо хоногт 4,7%-иар нэмэгдлээ гэж Bloomberg бичив.
АНУ-ын шинэ ерөнхийлөгч гадаад зах зээлд протекционист бодлого явуулж, үндэсний эдийн засгаа дэмжинэ гэсэн хүлээлт орон нутгийн бизнест байгаа. Тэр нь Америкийн компаниудад муугүй ирээдүй ирнэ гэсэн горьдлого төрүүлжээ.
Трампын ялалт тодорхой болсны бараг л дараагийн өдөр нь америкийн хувьцаануудад хөрөнгө оруулагчид $20 тэрбум доллар оруулав.
Индекс S&P 500 тэр агшинд 6000 пунктаас давсан байв. Зах зээлд оролцогсод үүнийг хөрөнгө оруулалтын шинэ давалгааг үүсгэх сэтгэл зүйн чухал үзүүлэлт гэжээ. Долоо хоногийн арилжааны хаалтаар индекс Dow Jones мөн л ээлжит дээд үзүүлэлт харуулан 0,62%-иар нэмэгдсэн байлаа.
CNN: Трамп Конгрессийн гишүүн Стефаникт НҮБ-ын байнгын төлөөлөгч болох санал тавив
АНУ-ын сонгогдсон Ерөнхийлөгч Дональд Трамп Төлөөлөгчдийн танхмын Бүгд найрамдах намын гишүүн Элиз Стефаникт НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн суудлыг санал болгосон тухай CNN телевиз эх сурвалжийн мэдээний дагуу дамжуулжээ.
Элиз Стефаник
«Дональд Трамп бүгд найрамдахч Элиз Стефаникт НҮБ-д суух АНУ-ын Элчингийн суудлыг санал болголоо» гэж мэдээнд өгүүлэв. Ийнхүү, Элиз Стефаник дэлхийн хамтын нийгэмлэгт суух Америкийн 32 дахь байнгын төлөөлөгч болж магадгүй нь. Нью-Йоркийн мужийн конгрессвумен Трампын ойрын хамтран зүтгэгчдийн нэг бөгөөд БНН-ын томоохон ивээн тэтгэгч гэгддэг.
Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөхийг нэрлэв
Флорида мужийн конгрессмен Уолтц ерөнхийлөгч Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр ажиллах хүн гэж Вашингтон пост сонин бичлээ.
Майк Уолтц Фото: REUTERS
Сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трампын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхөөр Флорида мужийн конгрессмен Майк Уолтц болох магадлал өндөр гэж The Washington Post (WP) мягмар гаригт мэдээлэв.
«Конгрессмен Майкл Уолтц (Флорида мужийн бүгд найрамдагч), тусгай хүчний бэлтгэл офицер Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орон тоонд уригдсан» гэж сонинд өгүүлэв.
Мөн WP сонин мэдээлснээр, хууль бусаар цагаачлагчдын талаар байр суурьтай Трампын экс көвлөх цагаан ордонд эргэн ирэх гэнэ. Эх сурвалжууд түүнийг штабын орлогч дарга болно гэжээ.
Фото: REUTERS/Elizabeth Frantz
Энэ өдөр Трамп экс конгрессмен Зелдиныг Хүрээлэн буй орчны агентлагийн тэргүүнээр ажиллахыг урьсан нь тодорхой болов. Америкийн бизнесийн хүчин чадлыг чөлөөлөх мөн экологийн өндөр стандартыг барин хурдан шуурхай шударга шийдвэр гаргах хүн гэж 44 настай Зелдиныг үнэлжээ.
Дональд Трамп ICE-ийн экс захирал Томас Хоманыг АНУ-ын хилийн аюулгүй байдлыг хангах хүнээр томилж байна. Тэр хууль бус цагаачдыг эх орон руу нь буцаах асуудлыг хариуцах юм байна.