x

Сүүдэр шийнээс ургасан бүүдгэр хайрын түүх буюу Касабланка

Касабланка кино

1942 оны энэ кино Оскарын шилдэг кино, шилдэг найруулагч, шилдэг кино зохиол гэсэн хамгийн чухал гурван шагналыг авчээ. Рик Илса хоёрын хайр дурлалын тухай кино гэж үзэж болно, гэвч улс төр, дайн гэх мэт сэдвүүдийг бас хөнджээ. Маш товчдоо бол Рик нь Илсад хайртай боловч хайртынхаа төлөө өөрийн сайн сайхныг золиосолж буй өгүүлэмж. Үйл явдал Марокко улсын нийслэл Касабланка хотод өрнөх бөгөөд Рик тэнд нэг кафе ажиллуулдаг, тэр кафе киноны бүх адал явдлыг зангидах цэг болж өгнө. 

As time goes by

1931 онд зохиосон энэ дуу 1942 онд Касабланка кинонд дуулагдсанаасаа хойш алдаршжээ. Бидний тайлбарлан өгүүлэх гэж буй дууны хамгийн чухал үгс болох Kiss is still a kiss… without your sigh… as time goes by… хэмээх үгс нь энэхүү дуунаас шууд авсан эшлэл учраас энэ дууг юуны өмнө мэдэж байх хэрэгтэй. Ялангуяа Касабланка кинон дээр Илса кафены хөгжимчнийг шалсаар байж энэ дууг дуулуулдаг, Рик ирээд Илсаг хардаг хэсэг бол кино урлагийн түүхэнд ч, энэхүү дууг тайлбарлахад ч маш чухал хэсэг юм.

Бертие Хиггинсийн дуу

1982 онд бичүүлсэн энэ дуу бол Касабланка хэмээх киног үзэж, тэр киноны дууг сонсож байгаад дурлалцсан хосын тухай, бүтэлгүй хайрын тухай дуу билээ. 

I fell in love with you watching Casablanca
Back row of the drive-in show in the flickering light

Америкад машинтайгаа эгнэн зогсож байгаад кино үздэг газрууд байдаг, тийм нэг газар, арын эгнээнээс Касабланка киног үзэж байгаад бүсгүйдээ дурлажээ.

Popcorn and cokes beneath the stars
Became champagne and caviar
Making love on a long hot summer's night

Кинон дээр попкорн, кока колахан л хүртэн суугаа, гэтэл тэр нь гадаа үздэг кино, оддын доор болохоор яг л оргилуун дарс, тансаг түрс шиг болчхож байна. Урт бас халуухан тэр шөнө янаг амрагийн явдалдаа умбах ажээ, залуу хос. 

I thought you fell in love with me watching Casablanca
Holding hands 'neath the paddle fans in Rick's candle lit café

Касабланкаг үзэж байхдаа бүсгүйгээ бас өөртөө дурлачихлаа гэж бодож. Киноны гол дүр Рикийн ажиллуулдаг кафе таазнаасаа унжсан том сэнстэй, лаа асаасан романтик орчин, тэнд хоёулаа гараа атгалцаад .. гэх нь очсон гэхээсээ илүү кинондоо бүр орчхоод буй хэрэг.

Hiding in the shadows from the spies
Moroccan moonlight in your eyes
Making magic at the movies in my old Chevrolet

Олны нүднээс нуугдан сүүдэрт машинаа тавьсан, хайртынх нь нүднээс Мароккогийн саран гэрэлтэж байж. Киноны бүх үйл явдал Рикийн кафед болоод байгаа шиг мань хоёрын бүх явдал Шэвролэ гэж машин дотор л болоод буй. Тэр машүин дотроосоо кино үзэж байгаад ид шидийг бүтээж гэнэ шүү. Ямар шидийг гүйцэлдүүлсэн болохыг уншигч таны төсөөлөлд найдан орхиё. 

Ooh, a kiss is still a kiss in Casablanca
But a kiss is not a kiss without your sigh

Энд нөгөө өмнөх дууны үгс явж буй. Касабланкад үнсэлт бол чухам үнсэлт л юм. Харин амьсгаа нь (санаа алдах нь ч гэж болно) чинийх биш бол тэр үнсэлт биш ээ.

Please come back to me in Casablanca
I love you more and more each day as time goes by

Касабланкад эргээд наддаа ирээч, цаг хугацаа явах тусам чамд би улам илүү дурласаар л байна. 

I guess there are many broken hearts in Casablanca
You know I've never really been there, so I don't know

Касабланкад шархалж үлдсэн зүрх гэж зөндөө байдаг биз ээ. Гэвч би өөрөө яг үнэхээр очиж үзээгүй болохоор бас мэдэхгүй юм. 

Энд киногоор дамжин Касабланкад оччихоод байгаа болохоос залуу хос бол үнэндээ Америкад л байгаа нь тодорхой болж ирнэ.

I guess our love story will never be seen
On the big wide silver screen
But it hurt just as bad when I had to watch you go

Бид хоёрын хайрын түүхийг энэ сайхан кино шиг ингээд том өргөн дэлгэцэн дээр гаргахгүй нь лавтай. Гэхдээ чамайг ингээд явчихаар яг нөгөө Илзаг явахад Рик шархалсан шиг, би ч бас энэлэх л юм байна шүү дээ.

Уран сайхны орчуулга

Рикийн кафе, попкорн, кока кола, Шэвролэ гэх мэт гадаад үгсийг монгол шүлэгт оруулах хэцүү юм, гэвч бас оролдоод л үзлээ, өршөөгөөрэй. 

Дуунд хамгийн чухал, өргөлтөт үг нь бол IN Casablanca. Үүнийг хадгалах үүднээс монголоор ЭНЭ Касабланкад болгон буулгаад, дууны үгний яг тэр байранд нь хадаж өгөв. (Ер нь монгол хэлээр дуулж бол болно, гэхдээ яг дуулах дээрээ тулбал үе хасах нэмэх асуудал гарна, сонирхвол холбогдоорой)

Нэг бадаг нь таван мөртэй, эхний дөрвөн мөрийг хос хосоор нь тэгшитгэх амар байсан бол сондгой гарсан сүүлийн мөрийг харин мөр дотор нь хэсэглэн (халуун ... хайрандаа, ихээ .. ид шидийг) толгой холбох маягаар шийдлээ. 

https://www.youtube.com/watch?v=JNL337qKC5s&t=5s

baabar.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв 2 цаг 3 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров 2 цаг 15 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ 2 цаг 22 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2 цаг 29 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? 2 цаг 36 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ 2 цаг 55 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  3 цаг 43 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө 4 цаг 56 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна 6 цаг 1 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 6 цаг 23 мин Ж.Золжаргал: “Интермед”-ийн асуудал бол нийтэд ил болсон ганц л жишээ 20 цаг 57 мин Төрийн өмчит 5 компаниас бусад нь алдагдалтай ажиллаж байна 23 цаг 21 мин "Интермед" эмнэлгийн 9 серверийн файл барьцаалагдсаныг сэргээсэн 23 цаг 59 мин "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэгчийг өршөөнө Өчигдөр 12 цаг 32 мин Трампын ялалтын маргааш хөрөнгө оруулагчид 20 тэрбумыг хувьцаанд оруулав Өчигдөр 12 цаг 30 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ Өчигдөр 11 цаг 45 мин Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа больчих Өчигдөр 11 цаг 19 мин Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Өчигдөр 11 цаг 09 мин Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв Өчигдөр 10 цаг 47 мин Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ Өчигдөр 10 цаг 38 мин
iИх уншсан
Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна Шидийг олоод нисэхийг шахав... АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  "10 хувийн" Ц.Даваасүрэн, 600 тэрбумын Б.Жавхлан Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ер... Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ BOEING компанийн ажилчид ажил хаялтаа зогсоов Гадилтай чингэлгээс асар их хэмжээний кокаин илрүүлжээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно
Top