x

Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ

Өчигдөр /даваа гаригт/ Хятадын өмнөд нутгийн Гуандун мужийн Жухай хотод даваа гаригт гарсан автомашины ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхийн тулд бүх хүчээ дайчлахыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин уриалжээ.

Осол даваа гаригийн оройны 17:48 цагийн орчимд иргэд дасгал хөдөлгөөн хийж байх үеэр гарчээ. 62 настай сэжигтэн Фан нь гэрлэлтээ цуцлуулсан эрэгтэй байжээ. Түүнийг хэргийн газраас зугтах гэж байх үед цагдаагийн ажилтнууд саатуулсан байна. Фан машин дотроо өөрийгөө хутгаар гэмтээхийг оролдсон бөгөөд түүний эл үйлдлийг тэр даруй зогсоож, эмнэлэгт хүргэсэн байна.

Хятадын Коммунист намын /ХКН/ Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин мөн гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг шаардсан байна. Жухай хотын нэгэн спортын төвд гарсан ослын улмаас 35 хүн амиа алдаж, 43 хүн хүнд гэмтэж бэртжээ.

Ши Жиньпин энэ хэргээс сургамж авч, эрсдэлээс урьдчилан сэргийлж, хяналтаа чангатгахыг орон нутгийн засаг захиргаа, холбогдох байгууллагуудад уриалсан байна. Мөн маргааныг цаг тухайд нь шийдвэрлэх, онц ноцтой хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх, иргэдийн амь нас, нийгмийн тогтвортой байдлыг хангахад бүхий л хүчин чармайлтаа дайчлахын чухлыг цохон тэмдэглэв.

Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян энэ хэрэг явдлаас учирсан хор хохирлыг зохих ёсоор шийдэж, хэргийг шуурхай мөрдөн шалгаж, гэмт этгээдийг хуулийн дагуу хатуу шийтгэхийг уриалжээ. Мөн нийгмийн тогтвортой байдлыг хангахын тулд эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт тавихыг ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Чян уриалсан байна.

Ши Жиньпиний өгсөн чиглэлийн дагуу Хятадын төв Засгийн газар уг хэргийг хянан шийдвэрлэх багийг илгээжээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв 2 цаг 7 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров 2 цаг 19 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ 2 цаг 26 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2 цаг 33 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? 2 цаг 40 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ 2 цаг 59 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  3 цаг 47 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө 5 цаг 0 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна 6 цаг 5 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 6 цаг 27 мин Ж.Золжаргал: “Интермед”-ийн асуудал бол нийтэд ил болсон ганц л жишээ 21 цаг 1 мин Төрийн өмчит 5 компаниас бусад нь алдагдалтай ажиллаж байна 23 цаг 25 мин "Интермед" эмнэлгийн 9 серверийн файл барьцаалагдсаныг сэргээсэн Өчигдөр 14 цаг 42 мин "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэгчийг өршөөнө Өчигдөр 12 цаг 32 мин Трампын ялалтын маргааш хөрөнгө оруулагчид 20 тэрбумыг хувьцаанд оруулав Өчигдөр 12 цаг 30 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ Өчигдөр 11 цаг 45 мин Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа больчих Өчигдөр 11 цаг 19 мин Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Өчигдөр 11 цаг 09 мин Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв Өчигдөр 10 цаг 47 мин Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ Өчигдөр 10 цаг 38 мин
iИх уншсан
Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна Шидийг олоод нисэхийг шахав... АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  "10 хувийн" Ц.Даваасүрэн, 600 тэрбумын Б.Жавхлан Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ер... Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ BOEING компанийн ажилчид ажил хаялтаа зогсоов Гадилтай чингэлгээс асар их хэмжээний кокаин илрүүлжээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно
Top