Жүдо бөхийн мастерс ангиллын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 4-7-нд АНУ-ын Лас-Вегас хотод болов.
69 орны 1200 гаруй тамирчин оролцож буй тус тэмцээний эхний өдөр манай жүдочид алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн. Тэмцээний хоёр дахь өдөр олон улсын хэмжээний мастер А.Давааням 40-44 насны ангиллын +100 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаав.
Харин тэмцээний гурав дахь өдөр М4 насны ангиллын 66 кг-ын жинд С.Чинзориг алт, +100 кг-д Б.Чинзориг мөнгө, О.Баярхүү хүрэл, М5 ангиллын +100 кг-д Ц.Очирбат мөнгөн медаль хүртлээ.