x

ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны 2024 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаас Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо төслийг зүйл бүрээр нь хэлэлцлээ. Төслийн 1 дүгээр зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Бадамсүрэн зарчмын зөрүүтэй 2 санал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин зарчмын зөрүүтэй 1 санал гаргаж, тус бүрд нь санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Төслийн 2 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, хариулт авав. Ж.Ганбаатар гишүүн төсөл дэх татвартай холбоотой зохицуулалт, мөн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхай, үйлдвэрийн хаалт, нөхөн сэргээлт, хаалтын дараах засвар арчилгаанд зарцуулах мөнгөн хөрөнгийг журмын дагуу тооцож, төрийн дансанд байршуулах зохицуулалтын талаар тодруулж, хариулт авав. Төслийн хүрээнд 14 хувийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах бөгөөд цаашдаа энэ хувь өсөх тооцооллыг ажлын хэсэг тайлбарласан. Уул уурхайн компани болон орон нутгийн харилцааг тодорхой болгож, улмаар хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг хуульд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг Ж.Ганбаатар гишүүн илэрхийлсэн юм.

Х.Ганхуяг гишүүн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ийнхүү тодорхой төрлийн ашигт малтмал дээр тусгайлан зохицуулах нь оновчтой эсэхээр тодруулсан. Цацраг идэвхт ашигт малтмал учраас Цөмийн энергийн тухай хуулийн хүрээнд тусгайлан зохицуулах нь оновчтой, бусад тохиолдолд Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулна гэдэг хариултыг ажлын хэсгээс өгөв. Үргэлжлүүлэн М.Бадамсүрэн гишүүн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хуваарилалттай холбоотой асуудлаар, Л.Мөнхбаясгалан гишүүн энэхүү төслөөс бүс нутагт үзүүлэх нөлөөлөл, цаашдын үр ашгийн талаар тодруулж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд болон ажлын хэсгээс хариулт авав. Энэ зүйлтэй холбогдуулан гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн үзсэн юм. Төслийн 3 дугаар зүйлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд, Ж.Ганбаатар, Б.Мөнхсоёл, Д.Энхтүвшин, М.Бадамсүрэн, О.Батнайрамдал нар асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан. Дараа нь төслийн мөн зүйлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэсэн юм. Үргэлжлүүлэн төслийн 4 дүгээр зүйлийг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ш.Бямбасүрэн асуулт асууж, Ц.Туваан сайд болон ажлын хэсгээс хариулт авсан. Гишүүд энэ зүйлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргаагүй юм. Төслийн 5 дугаар зүйлтэй холбогдуулан гишүүд асуулт асуух шаардлагагүй хэмээн үзэж, зарчмын зөрүүтэй саналын томьёолол гаргасангүй.

Ийнхүү Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв 2 цаг 6 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров 2 цаг 19 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ 2 цаг 25 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2 цаг 32 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? 2 цаг 39 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ 2 цаг 58 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  3 цаг 46 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө 4 цаг 59 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна 6 цаг 4 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 6 цаг 26 мин Ж.Золжаргал: “Интермед”-ийн асуудал бол нийтэд ил болсон ганц л жишээ 21 цаг 0 мин Төрийн өмчит 5 компаниас бусад нь алдагдалтай ажиллаж байна 23 цаг 24 мин "Интермед" эмнэлгийн 9 серверийн файл барьцаалагдсаныг сэргээсэн Өчигдөр 14 цаг 42 мин "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэгчийг өршөөнө Өчигдөр 12 цаг 32 мин Трампын ялалтын маргааш хөрөнгө оруулагчид 20 тэрбумыг хувьцаанд оруулав Өчигдөр 12 цаг 30 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ Өчигдөр 11 цаг 45 мин Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа больчих Өчигдөр 11 цаг 19 мин Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Өчигдөр 11 цаг 09 мин Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв Өчигдөр 10 цаг 47 мин Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ Өчигдөр 10 цаг 38 мин
iИх уншсан
Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна Шидийг олоод нисэхийг шахав... АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  "10 хувийн" Ц.Даваасүрэн, 600 тэрбумын Б.Жавхлан Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ер... Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ BOEING компанийн ажилчид ажил хаялтаа зогсоов Гадилтай чингэлгээс асар их хэмжээний кокаин илрүүлжээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно
Top