Барууны хэвлэл мэдээллийн хэрэгслээр сонгогдсон ерөнхийлөгч Дональд Трамп Оросын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсан гэх Вашингтон пост сонины мэдээг ихээхэн амтлан бичиж, шуугиж байна. Тэр хоёр Украины сөргөлдөөнийг зогсоох талаар ярилцсан гэж зүтгэж байна.
Үүний хажуугаар хэвлэлүүд Трампын өөрийн багийн гишүүдийг нэн даруй томилох шаардлагыг Сенатад одооноос тавьж байгаа гэж тэмдэглэжээ. Тийм томилгоо хийж эхэлсэн Трамп “хилийн хаан"-аа сонгосон гэв. Сонгогдсон ерөнхийлөгчийн саяхны шийдвэрүүд, бодлын талаар хэвлэл хэрхэн бичив?
The Washington Post: Трамп Путинтэй утсаар ярилаа
Трамп, Путинтэй Флорида дахь өөрийн эдлэнгээс барагцаалбал арваннэгдүгээр сарын 7-нд утсаар ярьсан бололтой. АНУ-ын ирээдүйн ерөнхийлөгч Украины хэрэг явдлыг хурцатгахгүй байхыг Путинд хэлээд Европт америкийн цэргийн мэдэгдэхүйц их хүчин байгааг сануулсан гэж сонины эх сурвалжууд ярьжээ. Утсаар ярилцах явцдаа Украины газар нутгийн хэсгийг Орост шилжүүлэхийг зөвшөөрч байгаагаа Трамп ойлгуулсан гэжээ.
The Washington Post
Хоёр эр хүн европ тивийн энх тайвны зорилгоор хэлэлцжээ. Трамп дараагийн ярилцлагуудаа үргэлжлүүлж Украин дахь цэргийн ажиллагааг хурдан шийдэх сонирхлоо гаргасан гэж нэг эх сурвалж нь сонинд ярьсан гэнэ. Трамп өөрийн ерөнхийлөгчийн кампанидаа Украин дахь цэргийн ажиллагааг үтэр түргэн зогсооно гэж мэдэгдсэн ч түүнийг яаж хийхээ хэлээгүй юм.
Сонины эх сурвалжууд хэлснээр Украины албаны хүмүүст энэ ярилцлагын талаар мэдээлсэн ба тэд үүний эсрэг биш байсан гэнэ. Трамп Путинд хувиар утасдсан ба энд Төрийн департаментын зүгээс дэмжлэг аваагүй байна. Учир нь Трампыг ерөнхийлөгч байх үеэр стенограммын бичлэг задарч тэр албан тушаалтнуудад итгэхгүй хэвээр үлджээ.
Харин Кремль Путин, Трамп хоёр утсаар ярьсан гэх мэдээг үгүйсгэж байна. Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков тэр мэдээллийн цэвэр хуурамч мэдээ гэсэн байв.
Associated Press: Трампын засагт орсны эхний өдрийн төлөвлөгөө
Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Каролин Ливитт хэлэхдээ "Тангараг өргөсний дараах долоо хоногт төрийн тэргүүн арван хэдэн зарлиг гарган гарын үсгээ зурна" гэв. Өмнөх мэдэгдлүүдээс нь харахад Трамп аль болох хурданаар хууль бус цагаачдыг нутаг руу нь бөөнөөр буцааж эхлэх ба 2021 онд Капитолийг дайран түйвээсэн хүмүүсийн шийтгэлийг хэрэгсэхгүй болгон өршөөл үзүүлэх ба нефть олборлолтыг өргөжүүлэх арга хэмжээ авах бололтой.
Associated Press
Трамп мэдэгдэхдээ, албан тушаалдаа ороод «хоёр секундын дотор» түүний эсрэг хоёр хэргийг мөрдөж байсан тусгай прокурор Жек Смитийг хална гэсэн. Смит эдгээр хэргийг хэрхэн хумихаа шийдэн ядан байна. Учир нь Хууль зүйн яамны бодлогоор Ерөнхийлөгчийн ажилтай хүн хариуцлагад татагдах ёсгүй.
Трампын бусад амлалтуудын тоонд ажилд таарахгүй түшмэдүүдийг халах, бас импортын бараанд татвар нэмэх асуудлууд байгаа. Энэ төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь түүнд конгрессийн зөвшөөрөл огт хэрэггүй.
The New York Times: Трамп "хилийн хаанаа" томилов
Трамп Цагаачдадын албаны офицер Томас Хоманыг “хилийн хаан” болгосон гэж мэдэгдээд тэр албан тушаалын албан ёсны нэрийг хэлсэнгүй. Хоман АНУ-ын урд, хойд хилийг хариуцах ба мөн тэнгис, агаарын аюулгүй байдлыг сахиулна.. Тэр хүн л хууль бус цагаачдыг эх оронд нь буцаана.
The New York Times
Гол асуудлуудын нэг нь шинэ засаг захиргаа ажлын байрнуудаар өргөн хэмжээний шалгалтууд явуулан хууль бусаар амьдарч буй ажилтнуудыг баривчлах уу гэдэг болж байна. Өнгөрсөн сард Хоман CBS телевизийн 60 минут нэвтрүүлэгээр ярихдаа тийм ажиллагааг ерөнхийлөгч Жо Байдены үеэр явуулаагүй шинэ засаг захиргааны үеэр түүнийг сэргээнэ гэсэн юм.
Хоман 2017 онд цагаачдын алба ба гаалийн газрыг жил хагасын хугацаанд толгойлж ирсэн ба өмнө нь цагаачдын албанд олон жил зүтгэжээ. Хоманы томилгоо нь Трампын хоёр дахь боловсон хүчний томилгоо байв. Трамп дөнгөж сонгогдоод эхний томилгоогоо хийн Цагаан ордны аппаратын даргаар Сьюзи Уайлсыг томилжээ.
NBC: Трамп сенатаас томилгоог хурдан батлахыг шаардав
Трамп өөрийн засаг захиргааны томилгоог конгрессын амралтын үеэр хийхэд өөрт нь саад хийхгүй байхыг Сенатын бүгд найрамдахчуудын ирээдүйн лидерээс шаардав. Үүний дараа тэр өндөр тушаалд нэр нь дэвших хүмүүс Трампын шаардлагыг хүлээн авч буйгаа мэдэгджээ.
NBC
Одоо Конгрессын хоёр танхим ёс төдий хуралдааныг явуулж байна. Төлөөлөгчдийн танхим, сенат хоёр амарч байгаа. Учир нь Ерөнхийлөгч өөрийн нэр дэвшилтийг баталгаажуулахыг орхигдуулан өнгөрөөх хэрэг гаргуулахгүй гэж.
Хуулиар бол ерөнхийлөгчийн нэр дэвшилтыг сенат баталгаажуулна. Гэхдээ сенатын завсарлага зарлагдсан, төрийн тэргүүнд тэр саадгүй гарах боломжтой. 2020 онд тэр Трамп өөрийн талаас Конгрессийг хаалгаад өөрийн томилгоог явуулна гэсэн нь бүтээгүй.
CNN: Илон Маск Трампт нөлөөлж байна
Тэрбумтан Илон Маск Трампт хүчтэйгээр нөлөөлж байна. Тэр боловсон хүчний шийдэл бүрт нь оролцон өөрийн санаа бодлоо тогтмол зүтгүүлж байна. Үүний зэрэгцээ Трампыг дэлхийн лидерүүдтэй утсаар ярилцахад нь хүртэл Маск байлцжээ.
CNN
Маск Трамптай дотносог төдийгүй шилжилтийн үеийн үйл ажиллагааны удирдагч нарын нэг, боловсон хүчний асуудал эрхэлж байгаа Cantor Fitzgerald гэх санхүүгийн компанийн ерөнхий захирал бөгөөд тэрбумтан Говард Лютникт нөлөөтэй.
Сүүлийн мэдээгээр, Маск байнгын алба эрхлэхгүй, тэр албан хаагчдад ноогдох дарамтыг авахгүй. Гэхдээ л Ерөнхийлөгчид том нөлөөтэй хүн байх хүсэлтэй. Сенатын тэргүүн болох нэг нэр дэвшигчийг дэмжиж байгаа гэнэ.
М.Цогт