x

Утасгүй сүлжээгээр өгөгдөл дамжуулах хурдны дээд амжилтыг тогтоов

Лондоны их сургуулийн коллежийн (UCL) судлаачид утасгүй сүлжээг ашиглан секундэд 938 гигабитийн хурдаар өгөгдөл дамжуулснаар шинэ дээд амжилт тогтоов

Судлаачид 5-150 гигагерцийн (ГГц) давтамжийн царааг ашигласан нь 145 ГГц-ийн давтамжийн хязгаарыг ашигласан өмнөх амжилтаас тав дахин илүү байна. Энэ технологи нь Их Британид секундэд 100 мегабайтын өгөгдлийг 5G сүлжээгээр татаж авах дундаж хурдаас 9380 дахин хурднаар өгөгдлийг дамжуулдаг тул өндөр хурдаар өгөгдөл дамжуулах өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангаж чадна гэж судлаачид үзэж байна. 

Эл амжилтад хүрэхийн тулд эрдэмтэд радио давтамж, шилэн кабелийн технологийг анх удаа нэгтгэж, уламжлалт утасгүй сүлжээний сул талыг арилгажээ. Тодруулбал, 5-50 ГГц давтамжтай ажилладаг электроник, 50-150 ГГц-ийн цараанд радио давтамж үүсгэдэг фотоникийг ашигласнаар боломжит давтамжийн царааг ихээхэн өргөжүүлж, өгөгдөл дамжуулах ерөнхий хурдыг нэмэгдүүлсэн байна. 

Утасгүй сүлжээ нь ихэвчлэн нарийн давтамжийн цараанд радио долгион ашиглан мэдээлэл дамжуулдаг. Wi-Fi болон 5G хөдөлгөөнт холбоо нь 6 ГГц -ээс бага давтамжид ажилладаг бөгөөд энэ нь өндөр хурдаар өгөгдөл дамжуулах өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахад учирч байгаа гол бэрхшээл юм.

“Бид эдгээр саад бэрхшээлийг даван туулахын тулд өндөр хурдны электроник болон миллиметрийн долгионы фотоник гэсэн одоо ашиглаж байгаа утасгүй хоёр технологийг анх удаа нэгтгэсэн. Энэхүү шинэ арга нь их хэмжээний өгөгдлийг урьд өмнө байгаагүй хурдаар дамжуулах боломжийг олгодог бөгөөд ирээдүйн утасгүй холбоонд чухал ач холбогдолтой” гэж судлаач Жисинь Лю ярилаа. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ, Арменийн хооронд стратегийн түншлэл тогтоожээ 1 цаг 49 мин Европын Холбоо Оросын хөнгөн цагааны импортыг хориглохоор хэлэлцэж байна 1 цаг 50 мин И-Монгол систем гадаадаас нэг сарын хугацаанд 7 сая хандалт авчээ 1 цаг 54 мин Улиастай хотын дулааны станцын барилгын ажил 41 хувьтай байна 1 цаг 57 мин Монголын баг Дэлхийн оюутны спортын Универсиад 2025 наадамд оролцоно 1 цаг 59 мин Оросын нутагт АНУ, Их Британийн пуужингаар цохилт өгчээ 2 цаг 2 мин Оюутнууд харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авна 2 цаг 6 мин ХААИС-ийн багш, оюутнууд Дархан-Уул аймаг руу шилжих боломжгүй гэжээ 2 цаг 8 мин Доржготов: Хэлсэн үгнийхээ эзэн идсэн хоолныхоо сав бол 5 цаг 1 мин Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр, БНХАУ руу нарийн царигаар тавих тогтоолын төслийг өргөн барина 5 цаг 27 мин Давхардсан татвар хувийн хэвшилд дарамт болдог гэв 5 цаг 31 мин Тээврийн хэрэгслийн улсын дугаарын дуудлага худалдааны тайланг хянав 5 цаг 34 мин Өнөөдрөөс автомашины улсын дугаарын захиалга авч эхэллээ 5 цаг 37 мин Өнөөдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохиролтой 5 цаг 38 мин Хүнсний салбарт ажиллах хүч дутагдалтай байна 5 цаг 40 мин Мэргэжлийн нэгдсэн холбоог бүртгэх журмыг баталлаа 5 цаг 41 мин Цэргийн бүртгэлд хугацаандаа хамрагдаагүй бол 100 мянган төгрөгөөр торгоно 5 цаг 42 мин Хархорум хотыг байгуулахад 26.4 тэрбум доллар шаардана 5 цаг 43 мин Баянхошуу, 1-р хороолол, Шархад орчимд агаарын бохирдол маш их байна 5 цаг 45 мин “Залуус-1” хороолол барих төслийн явц 10 хувьтай байна 5 цаг 45 мин
iИх уншсан
Ц.Элбэгдоржийн эргэн ирэлт ба "ЕС"-ийн ёсолгоо Монголын хөгжлийг гацаасан нь Трюдогийн огцролт ба Канадын Засгийн газрын хугацаанаас өмнө... Энэ жагсаалыг хэн ч толгойлохгүй. Мөн төр засагтай зөвшилцөх... Мүраками Харүкийг унших албатай юу Калифорнийн түймэр “галзуурч” байна Ахмадын автобусны картын загварыг шинэчиллээ Калифорнид гарсан түймрийн улмаас 11 хүн амь насаа алджээ “Эрдэнэт”, “Эрдэнэс Монгол” ТӨК-иудыг эхлээд нээлттэй болгох... Улсын олимпиадад 530 гаруй багш, 1400 гаруй суралцагчид орол... Алтай, Хангайн уулархаг нутгаар цас орж, нутгийн зүүн хагаса... Лос-Анжелесын түймэр 15 мянга гаруй га талбайг хамарчээ Инфляци 9 хувьд хүрлээ Улаанбаатарт шөнөдөө 21 хэм хүйтэн Улаанбаатарт өдөртөө 16 хэм хүйтэн, ялимгүй цас орно Бээлийгүй боксын тулаан Монголд анх удаа болно Трамп сөргөлдөөнийг “нэн яаралтай” зогсоох хугацаагаа өөрчил... Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 3 дахь бүрэн эрхийн т... Ж.Чинбүрэн: Хүүхэд, ахмад настны эмнэлэг барьсан ч ашиглахгү... Б.Пүрэвдорж: Уул уурхайн ордоос ОХУ руу төмөр замаа өргөнөөр...
Top