x

Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ерөнхий сайд аа

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болсонгүй. Хуралдаан болоогүй шалтгаан нь УИХ-ын гишүүд, сайд нар Шанхайд болж байгаа Хятадын олон улсын экспод явсантай холбоотой. Энэ сарын 5-нд эхэлсэн экспод очихын тулд Ерөнхий сайд нэг өдрийн өмнө ниссэн. Түүнтэй хамт УИХ. Засгийн газрын хоёр гаруй гишүүн явсан байна.

Энэ шалтгаанаар өчигдөр хуралдах ёстой байсан УИХ-ын нэгдсэн чуулган хуралдсангүй. Чуулганаар ирэх 2025 оны төсвийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийх ёстой байсан ч Шанхайн экспогоос бол чуулганыг хойшлуулж, өнөөдөр хуралдуулахаар болжээ. Төсвийн эцсийн хэлэлцүүлэг явж байхад Ерөнхий сайд нь танхимынхаа гишүүдийг аваад олон улсын экспо үзэхээр дөрөв хоногоор явчихсан. Бүр хоёрын хоёр Шадар сайдаа дагуулаад шүү дээ. Салбар хариуцсан сайд, төсвийн ерөнхийлөн захирагч нар нь байхгүй учраас Байнгын хороодын хуралдаан дээр гишүүдийн асуултад хариулах эзэн хүн байхгүй, өөрөө өөртэйгөө ярьсаар хэлэлцүүлгийг дуусгах жишээтэй. 

Албан ёстой мэдээллээр Ерөнхий сайд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай албан ёсны уулзалт хийж, экспогийн нээлтэд үг хэлэх ёстой байсан гэнэ. Гэвч үүний төлөө бүтэн дөрвөн өдрийг зарцуулна гэдэг байж болох уу? Албан ёсны ёсны уулзалтаа хийчихээд ганцхан цаг нисээд ирэх газар. Хоёрын хоёр шадар сайдынхаа нэгийг нь үлдээчихээд ирж болно шүү дээ. Л.Оюун-Эрдэнэ ганцаараа бүгдийг хийдэг юм бол Эдийн засгийн хөгжлийн сайд тэнд ямар үлийгээ хийж яваа юм. Онцгой байдлын сайдын хэрэг тэнд юу байсан юм... гэх мэтчилэн.

Тэгээд хийсэн ажил нь үзэсгэлэн үзлээ, тунельтэй танилцлаа, "Алибаба", "Huawe"-д зочиллоо. Бүр нэг хийх ажилгүй. Араар нь оруулж ирсэн төсөв нь зуун задгай, жаран хагархай. Төсвийг эргүүлэн татья гээд гишүүд гарын үсэг цуглуулаад эхэлчихсэн. Гарын үсэг цуглуулсан МАН-ын гишүүдийг намаас нь хөөнө барина гэж сүрдүүлсэн дуулдах. Зарим дээр нь цагдаагийн байгууллага хэрэг нээгээд эхэлчихсэн мэдээ ч байна. Сангийн сайд нь "Оруулж ирсэн төсөвт өөрчлөлт оруулахгүй" гэж мэдэгдэл хийгээд, Төсвийн байнгын хороонлы дарга нь "Замын нохой хуцаж л байдаг, засгийн ажил явж л байдаг" гэж доромжлоод. 

Иймэрхүү хариуцлага, ёс суртахуунтай, ийм ажлын арга барилтайгаар хамтарсан Засгийн газар хол явахгүй. Огцруулах асуудал яригдаад эхэлчихлээ. Гэхдээ ийм болтол нь явах сонирхол Ерөнхий сайдад өөрт нь байсан бол бүр яах вэ? 

Б.МАНДАХ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хоёр талаасаа шахаж ажиллаж чадвал хилийн холболтыг 2,6 жилд хийнэ 1 цаг 40 мин Монгол Улс дижитал өрсөлдөх чадвараар өмнөх жилээс ухарлаа 2 цаг 48 мин ЦХИХХЯ салбарынхаа "Оны Онцлох" үйл явдлуудыг нэрлэлээ 4 цаг 46 мин АНУ: Украинд үзүүлсэн тусламж нь зориулалтаар ашиглагдсан эсэхийг шалгана 5 цаг 53 мин АИХ-ын дарга асан Ж.Самбуугийн мэндэлсний 130 жилийн ойг тэмдэглэнэ 6 цаг 38 мин Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын үндсэн чиглэлийг Байнгын хороонд шилжүүлэв 7 цаг 44 мин ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-ныг цалинтай амралтын өдөр болгов 8 цаг 35 мин Нийслэлийн төсөвт 2025 онд 3,856.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ 10 цаг 16 мин “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх барилдаанд бөхчүүдийг цол, амжилтын эрэмбээр нь шигшиж барилдуулна 10 цаг 23 мин Халиа тошин үүсдэг байршлуудад тогтмол үзлэг шалгалт хийж байна 10 цаг 30 мин УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана 11 цаг 32 мин Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн төслийг зогсоогоогүй байсан бол Улаанбаатар хотын утаа бодитоор буурах байлаа 11 цаг 45 мин Тэтгэврийн шинэчлэл-Тэтгэврийн нөөц сангийн нээлт болно 12 цаг 1 мин Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар... 12 цаг 6 мин Өнөөдөр ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна 12 цаг 13 мин “Harbin” киноны үзэгчдийн тоо нэг саяас давжээ Өчигдөр 20 цаг 36 мин Авто замын цахим удирдлагын төсөл хэрэгжүүлж байна Өчигдөр 19 цаг 31 мин Оны онцлох хүүхдүүдэд шагнал гардууллаа Өчигдөр 18 цаг 58 мин Елдос Сметов Лос-Анжелест зодоглоно Өчигдөр 18 цаг 47 мин Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ Өчигдөр 18 цаг 21 мин
iИх уншсан
Утаанаасаа салах ч гэсэн шинжлэх ухаан Их Тэнгэр лүү утаа орсны дараа л эрх баригчид “амь оров” Х.Баттулга “Монгол Трамп” болох уу? Америкаас Энэтхэг хүртэл: Хэн өдөөдөр дэлхийг удирдаж, хоёр ... Утаа түгжрэлээс салах цорын ганц, эцсийн мэргэн арга Налайх дахь сайжруулсан түлшний үйлдвэрийг нэн даруй нүүлгэх... Хүүрнүүд ээ, утаагаа яриач… Р.Даваадорж: Баялгийн санг төрийн савраас салгахгүй бол дара... Хятадууд хэзээ ирж эзлэх вэ: Ах, Мангаа, Годаа гурав Загасчны морь усгүй: Эрх чөлөөгөө самруулж буй эрх чөлөөний ... Зөвлөлтийн цэрэг Афганистаныг түрэмгийлсэн нь УИХ гацаагчдыг энэ долоо хоногт зарлана Б.Нямтайшир: МАК-ийн хэрэгжүүлсэн хагас коксын үйлдвэрийн тө... Б.Нямгомбо: Шүүхийн шийдвэрт заагаагүй гүйцэтгэлийг бид хэрэ... ТАВАН БАРИМТ: Канцлерт нэр дэвшсэн Сара Вагенкнехт гэж хэн ... Х.Баттулга: Төмөр замын өргөн царигийг батлуулснаараа цаашид... Н.Өнөрцэцэгийг эмэгтэйчүүдийн хорих 407-р хорих анги руу шил... Л:Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд 4 их наяд төгрөгийн ху... Реппер Roockie жолооны эрхээ нэг жилээр хасуулав Казахстанд зорчигч тээврийн онгоц осолджээ
Top