x

Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна

Хойд Солонгосын армид цэргийн алба хааж байсан Хёнсон Ли өрнөдийн хэвлэлүүдэд дараах ярилцлагыг өгчээ. 

Хёнсын Ли ярихдаа “БНАСАУ-ын эдүгээ Орост очоод байгаа “Дайрагч корпус” бол Хойд Солонгосын армийн бахархал байсан билээ. Гэвч энэ корпус эдүгээ Украинд очоод орчин үеийн дайны туршлагатай, тэсвэр хатуужилтай украины баатарлаг цэрэгтэй тулалдах нь эмгэнэлд хүргэж эцсийн эцэст тэд украины их буу, дронымахан зууш болоод дуусна даа” хэмээн мэдэгдэв. 

Хёнсын Ли нь 2000 оны үед Хойд Солонгосын армийн их буу болон тагнуулын батальонд алба хааж байсан, мөн одоо Орост очсон тэрхүү “Дайрагч корпус”-т нийтдээ 3 жил цэргийн алба хаажээ. Тэр Хойд Солонгосоос оргож эрх чөлөөгөө олсон юм.

Хёнсын Ли ярихдаа: “Хойд Солонгосын цэргүүд орчин үеийн дайнд бэлэн биш байгаа. Тэдэнд орчин үеийн дайны ямар ч туршлага байхгүй. Хойд Солонгос хөвгүүд 17 нас хүрмэгц армид татагдаж тэндээ бүтэн 10 жил цэргийн албыг маш хүнд нөхцөлд хашдаг” хэмээн өгүүлэв.

Украины цэргийн албаны мэдээлснээр Хойд Солонгосын 11 000 цэргийн албан хаагч Оросын Курск мужид байрлаж байгаа юм байна. Энэ Курск мужийн ихээхэн хэсгийг Украины арми хяналтдаа аваад байгаа билээ. 

Украины зэвсэгт хүчин  “Оросын арми тэнд очсон хойд солонгосын цэргүүдийг явган цэргийн зэвсэг винтов буу, танкны эсрэг пуужин, гранатометаар хангажээ. Орост очсон хойд солонгосын цэргүүдэд шөнийн дуран, дулааныг илрүүлэгч багаж, шөнийн дурантай мэргэн буучийн винтов зэрэг зэвсгийг олгоод байна. Оросын цэргийн мэргэжилтнүүд хойд солонгосын цэргүүдийг орос зэвсэг хэрхэн ашиглах,оросын  явган цэргийн дүрмийг хэрхэн баримтлах, дроныг хэрхэн ашиглах, дроноос хэрхэн хамгаалах зэрэг сургалтуудыг явуулж байна.”  хэмээн мэдээлжээ.

2022 оны 2-р сард Оросын  Украинд халдсан түрэмгий дайн эдүгээ дрон, удирдлагатай бөмбөг, пуужин зэрэг орчин үеийн зэвсгийн туршилтын талбай болоод байгаа билээ.

Хёнсын Ли ярихдаа “ Хойд Солонгосын Орост очсон цэргүүдэд орчин үеийн дрон, өндөр технологитой зэвсгүүдийг богино хугацаанд эзэмшихэд нилээд цаг хугацаа орох тул тэдэнд бэрхшээл тулгарах болно. Орчин үеийн дайны туршлагагүй хойд солонгосын цэргүүд ихэд эмзэг байх бөгөөд эцэстээ украины их бууны махан зууш болно.  Хойд Солонгосын цэрэгт Украины дайнд орох нь дараах эрсдэлтэй. Нэгд, тэд огт танихгүй мэдэхгүй орчинд очиж байна. Хоёрт, тэд орчин үеийн дайны туршлага огт байхгүй. Гуравт, тэд юуны төлөө тулалдаж байгаагаа мэдэхгүй байгаа. Мэдээж тэдний эсрэг Украины зэвсэгт хүчин орчин үеийн пуужин, дрон хэрэглэх болно. Хойд Солонгосын Орост очсон 11 000 цэргийн бараг 90.0 хувь нь устах байх даа. Хойд Солонгосын цэргүүд харь нутагт ямар ч зорилгогүй амь насаа алдах нь утгагүй хэрэг юм. “ гэв.

Хёнсын Ли цааш нь ярихдаа: “Хамгийн сүүүлд Хойд Солонгосын цэргүүд өнгөрсөн зууны жар, далаад онуудад тавиад жилийн өмнө Вьетнамын дайнд оролцожбайсан. Мөн Хойд Солонгос африкийн улсуудад цэргийн зарим офицеруудаа зөвлөхөөр явуулж байсан. Үүнээс өөр хойд солонгосын цэрэг, офицер гадаадад явсан тохиолдол нэг ч байхгүй. Хойд Солонгосын цэргүүдийг Орос руу явуулахдаа маш нууц байдлаар явуулсан бөгөөд тэдгээр Орост очсон цэргүүд анх хаашаа явж байгаагаа ч огт мэдэхгүй байсан. Дайны тэргүүн шугамын фронтод явж байгаагаа ч төсөөлөөгүй байсан” гэв.

Эдүгээ Оросын Курск мужид орос цэргийн дарга нарын удирдлага дор очсон хойд солонгосын цэргүүд орос хэл дээр “Стой”, “Огонь”, “Не стреляй”, “Вперед”,“Назад”, “Стоп”, “Ты окружен”, “Лежи”, “Встать” гэх мэтийн орос цэргийн команд сурах гэж ихэд хичээж байна. 

Эдүгээ Хёнсын Ли хойд солонгосын цэргүүдэд сошл сүлжээгээр видео уриа гаргаж “ Хойд Солонгосын цэргүүд ээ. Та нар  өөрийн эх орон, гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө тулалдаж байгаа биш шүү. Та нарт болон та нарын гэр бүлд ямар ч урамшуулал өгөхгүй шүү ” хэмээн хэлж байгаа ажээ.

Өмнөд Солонгосын Тагнуулын албаныхан мэдээлэхдээ: “Орос улс Хойд Солонгосын цэргүүдэд нэг сард 2000 ам.долларын цалин өгнө. Гэвч Хойд Солонгосын төр засаг эдгээр мөнгийг цэргүүдэд огт өгөхгүй, улс нь шууд хурааж авна.” гэжээ. 

Хёнсын Ли “ Хойд солонгосын цэргүүдэд ямар ч цалин өгөхгүй. Тэд бол зөвхөн Хойд Солонгосын дарангуйлагч удирдагч Ким Чен Ыний тушаалыг л үг дуугүй биелүүлдэг юм. Хойд Солонгосын цэргүүд Украинд амь үрэгдвэл гэр бүлд нь ямар ч нөхөн олговор олгохгүй, юү ч олгохгүй. Амь насаа алдвал хохь нь болоод л өнгөрнө. Хойд Солонгосын цэргүүд украины талаас солонгос хэл дээр тэдэнд хандсан  бууж өгөх тухай болон хоол хүнс, орон сууц өгөх тухай мэдээллийг сонсоод  тэд Орост байрлаж байгаа Хойд Солонгосын армиас оргож Украины талд бууж өгөх нь мэдээж. Хэрэв би тэнд байсан бол тэдэнд хандаж “ Эх орны элэгт нэгт хөвгүүд ээ. Та нарыг Хойд Солонгосын төр засаг хуурч мэхэлсэн байна. Энэ дайн бол та нарын оролцох дайн биш. Та нар амьд үлдэх хэрэгтэй. Дайнаас татгалзах хэрэгтэй” хэмээн хэлэх байсан” гэв. 

Украины талын мэдээлснээр Хойд Солонгосын Орост ирсэн цэргүүд Украины хилээс 50 км-ийн зайд цэргийн хуаранд байрлаж байгаа юм байна. Украины ерөнхийлөгч В.Зеленскийн хэлснээр “ Оросын Курск мужид Хойд Солонгосын 11 000 цэрэг байрлаж байгаа ажээ”

Өмнөд Солонгосын Тагнуулын газар “ Хойд Солонгосын цэргүүдэд  орос цэргийн форм өмсгөж, оросын зэвсгээр зэвсэглэж, мөн Хойд Солонгосын цэргүүдийг Оросын буриад, халимаг, тува цэрэгтэй хольж, Украинд Хойд солонгосын цэрэг бус, Оросын буриад, халимаг, тувагийн цэрэг л байлдаж буй мэтээр харуулахыг оролдож байна” хэмээн мэдээлжээ. 

"Freedom"-ын хамгийн сүүлийн мэдээгээр “Украины тэнгисийн цэрэг саяхан Курскийн Курщина орчим оросын десантын цэргийг бут цохилоо. Хойд Солонгосын  40 цэрэг Украины цэргийн цохилтод өртөж амь үрэгдлээ” хэмээн мэдээлж байна.

Өмнөд Солонгосын “Korea Herald”  хэвлэл:  “ БНАСАУ Орос улсад илгээсэн цэрэг болон зэвсгийнхээ хариуд Орос улсаас цэрэг бүрийн төлөө сар бүр 2000 ам.доллар болон жил бүр 700 000 тонн будаа авна, хамгийн сүүлийн үеийн сансарын технологи, цөмийн зэвсгийн технологи авах болно” хэмээн мэдээлжээ.

Оросын Холбооны улсад саяхан  айлчилсан  Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Цой Сонхи  “БНАСАУ Орос улсын нөхдүүдийг ариун дайндаа ялах хүртэл нь бид хамтдаа хатуу бат зогсох болно” хэмээн мэдэгджээ.

Саяхан “The New York Times”:  “Оросын арми ойрын хугацааанд 50 000 орос цэрэг болон Хойд Солонгосын цэрэгтэй хамтарсан томоохон довтолгоог Курскийн мужид  хийхээр зэхэж байна” хэмээн мэдээлэв. 

Владимир Путин Украинд хийж байгаа дайнаа улам өргөжүүлж, өөрийнх нь хэлснээр “ Бид зорилгоосоо хэзээ ч ухрахгүй “ гэдэг нь тодорхой болжээ. Тэр “зорилго” гэгч нь Оросын газар нутгийг тэлж, Украиныг түрэмгийлэн эзэлж,  Оросын харьяанд оруулахыг л хэлж байгаа ажээ.

Ийнхүү 2022 онд Оросын өдөөсөн Орос Украины дайнд азийн Хойд Солонгос хүртэл татагдан орж өргөжсөн нь дэлхийн хэмжээний дайн болон хувирч болзошгүй болж, энх тайвныг эрхэмлэдэг хүн төрөлхтөнийг түгшээсэн үйл явдал болжбайна.

Д.Сүхбаатар /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.50)
    Дайн хэлэлцээ их хийж галаа зогсоох л чухал байна даа
    2024 оны 11 сарын 11 | Хариулах
iШинэ мэдээ
Тэнгэрийн ван гаригийн тухай худал мэдээлэлтэй байсныг 38 жилийн дараа илрүүлэв 2 цаг 2 мин Барби үйлдвэрлэгчид дуулианд оров 2 цаг 15 мин Хонконгийн хамгийн баян эр, Макаогийн тоглоомын бизнесийн магнат нас баржээ 2 цаг 21 мин Английн зохиолч Саманта Харви БУКЕРЫН ШАГНАЛ ХҮРТЛЭЭ 2 цаг 28 мин Улсаасаа баян хүн байна... гэв үү? 2 цаг 35 мин Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишүүд ээ 2 цаг 54 мин Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна  3 цаг 42 мин Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг эцэслэн боловсруулах үүрэг өглөө 4 цаг 55 мин Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг шийдэх гэж муйхарлаж байна 6 цаг 0 мин Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна! 6 цаг 22 мин Ж.Золжаргал: “Интермед”-ийн асуудал бол нийтэд ил болсон ганц л жишээ 20 цаг 56 мин Төрийн өмчит 5 компаниас бусад нь алдагдалтай ажиллаж байна 23 цаг 20 мин "Интермед" эмнэлгийн 9 серверийн файл барьцаалагдсаныг сэргээсэн 23 цаг 58 мин "Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэгчийг өршөөнө Өчигдөр 12 цаг 32 мин Трампын ялалтын маргааш хөрөнгө оруулагчид 20 тэрбумыг хувьцаанд оруулав Өчигдөр 12 цаг 30 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ Өчигдөр 11 цаг 45 мин Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа больчих Өчигдөр 11 цаг 19 мин Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Өчигдөр 11 цаг 09 мин Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв Өчигдөр 10 цаг 47 мин Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ Өчигдөр 10 цаг 38 мин
iИх уншсан
Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна Шидийг олоод нисэхийг шахав... АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  "10 хувийн" Ц.Даваасүрэн, 600 тэрбумын Б.Жавхлан Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ер... Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг... Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? Улсаасаа баян хүн байна... гэв үү? Ц.Лут-Очир: Хотын эдийн засгийг унагаад ч болов түгжрэлийг ш... Цөмийн инергийн хууль Хөрөнгө оруулалтын гэрээ биш шүү, гишү... С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ Төгрөгийн хадгаламж 5.7 их наяд төгрөгөөр нэмэгджээ Н.Мөнхшүр Гиннесийн номд дахин бичигдэнэ BOEING компанийн ажилчид ажил хаялтаа зогсоов Гадилтай чингэлгээс асар их хэмжээний кокаин илрүүлжээ Ниссан компани 9 мянган ажилчнаа цомхотгоно
Top