Үүний тулд Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид, Boeing компанийн удирдлагатай гэрээ байгуулсан ба компани дөрвөн жилийн дотор ажилчдынхаа цалинг 38%-иар нэмэгдүүлэхээр болов. Ингэснээр компани ойролцоогоор $1,1 тэрбумын алдагдал хүлээж байна.
Гэхдээ ажил хаялтын сул зогсолтоор Boeing өдөр бүр $100 саяын ашигаа алдаж байсантай харьцуулахад дээрхи алдагдал нь өчүүхэн болно гэж Reuters бичлээ.
Онгоцнууд нь гэмтэл эвдрэлтэй байснаас Boeing компанийн асуудал эхэлж, олон янзын хэрэг үүсгэсэн билээ. Ажилчдын ажил хаялт онгоцны үйлдвэрлэлийг бараг зогсоож компанийн ажиллагааг “санхүүгийн цоорхойгоо нөхөхөд” зориулав.
Boeing ерөнхийдөө ажил хаягчдын шаардлагыг хүлээн авлаа. Гэрээ байгуулагдсаны бонусын хамт тэд өөрсдийн шаардаж байсан 40%-ийн нэмэгдлийг авч байна.
Ажил хаялтаас өмнө компани сардаа 38 онгоцыг гаргаж байсан юм. Тэр үзүүлэлтдээ хүрэхэд компанид дахиад хэдхэн долоо хоног хэрэгтэй.