x

Нацизм & Радикал исламизм (2)

  • “Тэнгэрт Аллах, газарт Гитлер”–1940 онд Сирид тархсан мусульманчуудын залбирлын үгс, уриа
  • Зөнчтэй адилтгах ганцхан хүн байна. Тэр бол Гитлер

Энэчлэн баримт яривал фашист үзэл санааг араб, иран мусульманчууд зөвхөн дэмжээд байсан бус үлгэр жишээ авч, үзэл санааныхаа эцэгтэй адилтгаж (Тэнгэрт Аллах, газарт Гитлер), тэнгэрийн гэсгээл зарлиг гэх шахуу авч үзэж байсан ба одоо ч тийм бололтой. Жишээ нь Саудын Арабт нацизм, ваххабизм хоёр хоёр талаасаа угталцан золгосон баримт олон буй. Оргож очсон нацистууд ваххабитуудтай холбогдсон, шашны догмыг нь улс төр-цэргийн үзэл санаа болгон шат ахиулж өгсөн түүх буй. “Лалын жинхэнэ хамгаалагчид”-ын цэргийн сургалтын төвүүдийг СС-ийн офицерууд байгуулж өгснөөр “арабын террористууд” түүхнээ анхлан буй болжээ. 

Сирид Вермахтын жанжин штабын хурандаа Крибль, Гестапогийн офицер Рапп нар Сирийн армийг эмхлэн зохион байгуулах ажлыг гардсан. Тэд израилийн жүүдийн эсрэг үндсэрхэг үзэлтнүүдтэй нийлэн хэд хэдэн удаа төрийн эргэлт хийхэд оролцсон ба Раппнь 1949 онд Дамаскт цэргийнхний үймээнийг удирдаж байв. Сири дэх генерал Шишеклийн дэглэмийн үед нацистууд Сирийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэжээ. Шишеклийн дэргэд 11 нацистаас бүрдсэн цэргийн зөвлөхүүдийн бүлэг ажиллаж, арабын бүх улсыг нэгтгэх төлөвлөгөө гэдгийг боловсруулж хэрэгжүүлж байв. 

Иракт 1958 онд хаант засгийг түлхэн унагасны дараа Бүгд найрамдах улсын шинэ Засгийн газарт “Бранденбург” хэмээх гитлерийн дивизийн нэг герман офицер “Жабр Омар” нэрээр Гэгээрлийн сайдаар томилогдон ажиллав. Нацист Германы тагнуулын албаны агент байсан Саддик Шаншал Үндэсний барилгажилтын сайдаар томилогдов. ХБНГУ-д хожим германы “Баадер-Майнхоф” гэх террорист байгууллага гарч ирснээр палестины террористууд тэдэнтэй хамтран ажиллах болжээ. 

Нурж унасан Рейхийн дүрвэсэн нацистууд арабчуудыг ийнхүү цэнэглэн байсан бол ялсан СССР-ийн коммунистууд Палестины еврейчүүдийн талд эхний үед баттай зогсож байлаа. Ерөөсөө Израиль Улс байгуулна гэдэг нь анхлан Москвагаас гарсан санаа юм. Нацистууд арабчуудыг зэвсэглэж сурган жүүдүүдийн эсрэг тулалдуулсан бол дөнгөж байгуулагдсан израилийн армид тусламжийн гараа Москва сунгажээ. Улаан арми дахь өдий төдий еврей дайчид сайн дурын цэрэг болж Израилийг зорихоор бүртгүүлж,израилийн офицерууд Зөвлөлтийн цэргийн академиудад суралцахаар түрүүчээсээ ирж байв. Чехословак, Унгараар дамжуулан зөвлөлтийн зэвсэг Израиль руу цувж, Прагад Готвальдын бригад нэрээр Израилийн батлан хамгаалахын ирээдүйн дарга нар зөвлөлт сургагчдынхаа номын дууг сонсов. Гэвч Израиль Улс социализмын замаар замнахгүй нь тодорхой болмогц нацистуудын үнэнч шавь Насерыг Зөвлөлт өөртөө татаж эхэлсэн түүхтэй. 

Нацизмаар тархиа угаалгасан Насерт Зөвлөлт Холбоот Улсын Баатар цол шагнамагц коммунизм руу эргэсэн гэдэг нь юу л бол? Түүний орлогч, залгамжлагч Анвар Садатын түүх шал өмнөөс өгүүлнэ. Дэлхийн II дайны үед Садат германы талд тагнуул хийж яваад баривчлагдан британийн гянданд хоригдсон, 1953 онд египетийн “Аль Мусаввар” сэтгүүлд нас барсан Гитлерт зориулан Садатаас бичсэн захидал нийтлэгдсэн нь “Миний хайрт Гитлер ээ. Би сэтгэл зүрхний угаас чамдаа баяр хүргэж байна. Нийтийнхний үзэж байгаагаар чи одоо дайнд ялагдаад байна. Гэвч жинхэнэ ялагч нь чи мөн. Хуучны егзөр Чөрчилль, түүний холбоотон шуламсын зулбадас хоёрын дунд чи шаантаг болон зоогдож байсан билээ” гэжээ. Гэх мэт жишээ олныг жагсааж болно.

Орчин үе рүү татаж ярья. Европт яг одоо бугшиж буй XXI зууны лалын экстремизм ба өнгөрсөн ХХ зууны нацизмын хоорондын адил талыг олж харж ажигласан Ришар Праскье гэж франц зүтгэлтний нэг тайлбар байна. Тэрээр Францын жүүдийн байгууллагуудын зөвлөлийн дарга явсан. Радикал исламизм, нацизм хоёр ингэж дуу дуугаа авалцах гэж дээ хэмээн шогширч ирээд л бичсэн байсан. Тэрээр Елисейн ордонд 2012 оны намар очиж, Ерөнхийлөгч Франсуа Олландад энэ үгээ хэлсэн байх ба цаадхи нь тэгтлээ шимтээгүй. Биднийг үхэл рүү хөтлөх үүрэг бүхий маш олон идэвхтнүүдээс бүрдсэн лалын үүр хороод Франц даяар унтаж байна шүү хэмээн бүр анхааруулж байжээ. Түүний зовлонт үгс:–Нацистууд жүүдүүдийг жоом, харх, бактери нян, хордуулагч гэж нэрлэж байсан бол өнөөдөр радикал исламистууд жүүд, христианчуудыг хамтруулаад сармагчин, гахай, илжиг, нохой гэх нь юуны ялгаа байна хэмээн Праскье асуужээ. Бусад улс үндэстнийг зоологийн үүднээс тодорхойлж үзэн ядах нь радикал үзэл онол, радикал шашны номлогчдод түгээмэл байх үзэгдэл аж. Дайсан л гэж үзсэн бол нярай балчир, өтгөс өвгөд, эр эм хамаагүй. 

Нацистуудын үед аж төрж, жүүдүүдийг хэрхэн хоморголж, алж талж байхыг харсан ахмад настан эдүгээ Францад (Европт) олон бий. Радикал исламизм, нацизм хоёрыг харьцуулаад ирэхтэй зэрэг тэд гайхаж зарим нь шооконд орсон. Хүн төрөлхтний түүхэнд хийсэн ялт үйлдлээрээ нацистуудын дээр гарсан өөр “изм” байхгүй ч, араас нь яваа “изм”-ыг бид одоо харж байна. Харгислалын тоо хэмжээний тухайд бус үзэл суртлыг нь Праскье адилтгасан. Нэгэнт л дайснаа өршөөхгүй, устгаж байж салах л юм бол улс төрийн ислам, нацизм хоёр юугаар ялгаатай байх билээ. Жишээ болгож ХАМАС-ын лалын суннит жихадизмыг аваад үз. Эсвэл Хезболлагийн лалын шиит жихадизм, шүтэн бишрэгчид нь зэвсэглээд арми болчхоод одоо ямар их хөнөөл тарьж байна. Жүүдүүдийг хүйс тэмтрээд Израиль Улсыг газрын хөрснөөс арчина гэсэн тэдний үзэл суртал нацистуудаас юугаараа ялгарах вэ? Орчин үеийн антисемитизм буюу жүүдүүдийг үзэн ядалт үзлийн тодорхой жишээ нь ХАМАС-ын Харти:–Цаг нь болоогүй байна. Мусульманчууд жүүдүүдийг хараахан ялаагүй байна. Жүүдүүдийг алж эхлээгүй байна. Гэвч тэднийг мөшгөсөөр байх болно гэх нь антисемитизм нь өнөөдөр радикал исламизмын гол үзэл суртал, өнгөрсөн үед нацизмын гол үзэл суртал байсны илэрхийлэл бус уу? 

“2012.03.19” гэж эмгэнэлт өдөр Францын түүхнээ үлджээ. Праскье анхааруулж байсан нь яг нотлогджээ. Алжир гаралтай франц залуу исламист Мухаммад Мера Тулуз хот дахь жүүдийн коллежийн багш, сурагчдыг буудаж хөнөөсөн өдөр. Иерусалимаас очсон явуулын нэг лам хүртэл суманд нь өртжээ. Мера нь 4 настай жүүд хүүхэд рүү тулгаж байгаад хээв нэг буудчихсаныг учир шалтгааны талаас тайлбарлахад хэцүү. Тэгж яривал СС-ийн цэргүүд жүүдүүдийг алахдаа нялх үрс дээр нь тун эвгүй байдалд орж буйг Гиммлер өөрөө хүртэл ажиглаад тэмдэглэж үлдээсэн нь бий. Харин Мера аллагаараа бахархсан. Лалын сайтуудад олзуурхан бичсэн. Нацизм, радикал исламизм хоёрт яадгаа алдсан фанатик алуурчин гэж байна байхгүй тухай биш, тэд үзэл суртлаар тархиа нэвт угаалгаад хийж байгаа үйлдэл нь тэр юм. Нэг нь Аллахын нэрийн өмнөөс, нөгөө нь Фюрерийн нэрийн өмнөөс. 

Дүгнэж үзэхэд нацизм, радикал исламизм хоёрыг нэгтгэх гурван хүчин зүйл байна. Эхнийх нь хоёулаа жүүдүүдийг тэргүүлэх дайснаа гэж үздэг, хоёр дахь нь өршөөлгүй, хүнлэг бус, гурав дахь нь эвлэрэл байхгүй, хүлцэл тэвчил байхгүй. Энд миний дэвэргэж бичсэн мөр гэж байхгүй. Чадан ядан хөрвүүлсэн нь тэр болно. 

Төгсгөлд нь ганцхан баримт оруулъя. Орчин цагийн дайны түүх гэе дээ. Израилийн хэвлэлүүд бичжээ: 2023.10.7-ноос хойш 2024.11.4-ний хооронд Газa, Ливан, Иран, Йеменээс Израиль Улс руу 26360 пуужин ба шахед харважээ. Хорин зургаан мянга!

Д.Баярхүү /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
"Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэгчийг өршөөнө 2 цаг 2 мин Трампын ялалтын маргааш хөрөнгө оруулагчид 20 тэрбумыг хувьцаанд оруулав 2 цаг 4 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ 2 цаг 48 мин Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа больчих 3 цаг 15 мин Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? 3 цаг 25 мин Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв 3 цаг 47 мин Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ 3 цаг 56 мин Хөвсгөл аймгийн хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийнэ 4 цаг 8 мин Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг хэлэлцэнэ 4 цаг 16 мин ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 6 цаг 7 мин Сүүдэр шийнээс ургасан бүүдгэр хайрын түүх буюу Касабланка 6 цаг 9 мин УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 11 мин Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд СЭМҮТ-д ажиллалаа 6 цаг 14 мин ТББХ: УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 6 цаг 18 мин “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилга дэвшүүлэв 6 цаг 23 мин Канадын 10 жилийн виз олгохыг зогсооно 6 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан 6 цаг 47 мин Утасгүй сүлжээгээр өгөгдөл дамжуулах хурдны дээд амжилтыг тогтоов 6 цаг 49 мин Дэлхийн хамгийн том цэцэг цоморлогоо нээжээ 6 цаг 53 мин Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт ахиц гарахгүй Өчигдөр 10 цаг 43 мин
iИх уншсан
Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө... Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна Шидийг олоод нисэхийг шахав... Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн ... "10 хувийн" Ц.Даваасүрэн, 600 тэрбумын Б.Жавхлан Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ер... Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг... Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ? Цус сорогчийн нугын  ЗОСЯ Олимпийн алтан медальт эмэгтэй боксчин Хелиф огт савгүй Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо Зайсангийн хуучин гүүрийг нурааж, зургаан сарын дотор шинээр... Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас хүртэл түр хааж, ... Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ
Top