x

Азийн орнуудын удирдагчид Трампад баяр хүргэв, У.Хүрэлсүхээс бусад нь

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялсан Дональд Трампад Азийн орнуудын удирдагчид баяр хүргэжээ.

“Америкийн ард түмний ардчилсан сонголтыг хүндэтгэж байна. Миний бие шинэ ерөнхийлөгчтэй нягт хамтран ажиллахын сацуу Япон-АНУ-ын холбоотнын харилцааг илүү өндөр түвшинд улам бэхжүүлнэ гэж найдаж байна. Трамптай аль болох ойрын хугацаанд уулзах хүсэлтэй байна” гэж Японы Ерөнхий сайд Шигэрү Ишиба мэдэгдэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпин Дональд Трампад АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонд баяр хүргээд, хоёр орон шинэ эрин үед замнах зөв замыг олохыг уриалжээ. Мөн яриа хэлцээ, харилцаа холбоогоо бэхжүүлж, санал зөрөлдөөнийг зүй зохистой зохицуулж, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг уриалсан байна.

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Д.Трамптай авахуулсан зургаа X хуудсандаа нийтлээд, Энэтхэг-АНУ-ын харилцааг улам бэхжүүлэхийн тулд хамтын ажиллагаагаа шинэчлэхийг тэсэн ядан хүлээж байгаагаа илэрхийлжээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёлийн хувьд Өмнөд Солонгос-АНУ-ын эвслийн ирээдүй Трампын хүчирхэг удирдлага дор “улам бүр хүчирхэгжих болно” хэмээн мэдэгдсэн байна.

Тайванийн засаг захиргааны тэргүүн Лай Чинтэ "Хамтын үнэт зүйл, ашиг сонирхолд суурилсан Тайвань-АНУ-ын урт удаан хугацааны хамтын ажиллагаа бүс нутгийн тогтвортой байдлын тулгын чулуу хэвээр байна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.

Азийн орнуудын удирдагчдаас ялагчид баяр хүргээгүй ганц хүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байж болох уу? 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (46.182.186.67)
    teneg
    2024 оны 11 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
"Хилийн хаан"-аа сонгож, Капитолийг дайран түйвээсэн шүүгдэгчийг өршөөнө 1 цаг 57 мин Трампын ялалтын маргааш хөрөнгө оруулагчид 20 тэрбумыг хувьцаанд оруулав 1 цаг 59 мин Дүнжингаравын дэлбэрэлтийн хэрэгт 2 хүнийг яллагдагчаар татжээ 2 цаг 43 мин Г.Дамдинням: Эдийн засаг үнэхээр сайжирч л байгаа бол Хэмнэлтийн хуулиа больчих 3 цаг 10 мин Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? 3 цаг 20 мин Кибер аюулгүй байдлыг хангахад хөрөнгө оруулах шаардлагатай гэв 3 цаг 42 мин Жухайд гэмтэж бэртсэн хүмүүсийг эмчлэхэд бүх хүчээ дайчлахыг уриалжээ 3 цаг 51 мин Хөвсгөл аймгийн хэмжээнд цахилгааны хязгаарлалт хийнэ 4 цаг 3 мин Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын төслийн явцыг хэлэлцэнэ 4 цаг 11 мин ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв 6 цаг 2 мин Сүүдэр шийнээс ургасан бүүдгэр хайрын түүх буюу Касабланка 6 цаг 4 мин УИХ-ын эмэгтэй гишүүд НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 6 мин Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд СЭМҮТ-д ажиллалаа 6 цаг 9 мин ТББХ: УИХ-ын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 6 цаг 13 мин “Ирээдүйн төлөөх тогтвортой бэлчээр, газрын асуудлаарх олон улсын эвсэл” байгуулах санаачилга дэвшүүлэв 6 цаг 18 мин Канадын 10 жилийн виз олгохыг зогсооно 6 цаг 29 мин Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан 6 цаг 42 мин Утасгүй сүлжээгээр өгөгдөл дамжуулах хурдны дээд амжилтыг тогтоов 6 цаг 43 мин Дэлхийн хамгийн том цэцэг цоморлогоо нээжээ 6 цаг 48 мин Ж.Галбадрах: Багшийн хомсдолыг арилгахгүйгээр боловсролын салбарт ахиц гарахгүй Өчигдөр 10 цаг 43 мин
iИх уншсан
Т.Мөнхсайхан: Хавдрын эмнэлэг барилаа гээд хавдраар өвчлөхөө... Орост очсон Хойд Солонгосын цэргүүд дайнд бэлэн биш байна Шидийг олоод нисэхийг шахав... Орост октябрийн хувьсгал бус, төрийн эргэлт болсон нь АН-ын сайд нар аль хүртэл МАН-ын "панчаан" хийх вэ?  А.Итгэлт: Хялбар аргаар мөнгөө өсгөх гээд цахим залилангийн ... "10 хувийн" Ц.Даваасүрэн, 600 тэрбумын Б.Жавхлан Төсөв хэлэлцэж байхад үзэсгэлэн үзээд, яасан завтай юм бэ Ер... Д.Дашпүрэв: П.Трампын ялалт Орос Украины дайны хамрах хүрээг... Б.Жавхлан сайд ямар ТОМ юм бэ? Цус сорогчийн нугын  ЗОСЯ Олимпийн алтан медальт эмэгтэй боксчин Хелиф огт савгүй Н.Тэгшбаяр: Эх орончийн арьс нөмөрсөн рекетүүд “Халзан Бүрэг... Бурхан шоо хаяж тоглодог Нийслэлийн намаа авах уу, намын даргаа өгөх үү? С.Чинзориг жүдо бөхийн “Мастерс”-ын дэлхийн аварга боллоо Зайсангийн хуучин гүүрийг нурааж, зургаан сарын дотор шинээр... Гуйжоуд дэлхийн хамгийн өндөр гүүрний төмөр баганыг босгов Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас хүртэл түр хааж, ... Оюуны олимпод Монголын тамирчид багаараа тэргүүллээ
Top