x

Мал, амьтны өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашбер болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй арга хэмжээ нь нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Одоо хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд ч үр дүн сайтай байгааг тодотголоо. Түүнчлэн өнгөрсөн онд манай улсад тохиолдсон зудын хүндрэлийг давахад тусламж дэмжлэг үзүүлсэнд гүн талархалтай байгааг онцлоод цаашид мал аж ахуй салбар, бүсчилсэн хөгжил бодлого, Улсын онцгой комиссын асуудлаар хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн.

АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг нь манай улсад жижиг дунд үйлдвэрлэл, эрчим хүчний салбарын шинэчлэл, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлж ирсэн. Онцолбол мал, амьтны өвчнийг оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх төсөл хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, тэр дундаа мал, амьтны гаралтай өвчнийг эрт оношлох лабораториудыг чадавхжуулахад анхаарч ажиллаж байна. Мөн Улсын онцгой байдлын албан хаагчдыг чадавхжуулах төслийг гүйцэтгэж байгаа юм. Тиймээс гамшгаас урьдчилан сэргийлэх, эрт зарлан мэдээлэх тогтолцоог сайжруулахад хамтарч ажиллахаар санал солилцов. Гамшгийн эрсдэлийг бууруулахад онцгой байдал, холбогдох албан байгууллагаас гадна төр засаг, аж ахуйн нэгж, иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тодотголоо.

Уулзалтын үеэр АНУ-ын Олон улсын хөгжлийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал Райан Уашберн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ хоршоо хөдөлгөөн” төслийг дэмжин ажиллахаа илэрхийллээ. Цаашлаад энэ өвлийн хүндрэлийг даван туулахад чиглэсэн тусламж, дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн гэж Монгол Улсын Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Аргентинын эмгэнэл Өчигдөр 11 цаг 57 мин Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжээ Өчигдөр 11 цаг 44 мин Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Өчигдөр 11 цаг 36 мин У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэллээ Өчигдөр 01 цаг 08 мин Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Уржигдар 18 цаг 12 мин Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа Уржигдар 17 цаг 05 мин Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын санхүүжилт татлаа Уржигдар 12 цаг 58 мин Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Уржигдар 12 цаг 15 мин Хүүхдэд хариг Монгол Уржигдар 11 цаг 52 мин Хаана хамгийн амттай хоолтой вэ? Уржигдар 11 цаг 39 мин Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруулалт болжээ Уржигдар 11 цаг 34 мин 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Уржигдар 11 цаг 28 мин Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Уржигдар 11 цаг 17 мин НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийлээ Уржигдар 11 цаг 11 мин Нэр дэвшигчийн сонсголд хараат бус шинжээчээр оролцож болно Уржигдар 11 цаг 05 мин Энэ онд 15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарчээ Уржигдар 11 цаг 02 мин Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай 1.3 км байна Уржигдар 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Уржигдар 10 цаг 52 мин Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо 2024-12-30 Хамгийн сайн халамж бол ажлын байр 2024-12-30
iИх уншсан
2025 онд дэлхийг түгшээж буй гамшиг, сүйрлүүд... МӨНГӨ, ОРАНО ба ВАНГАНЫ "вангадсан" НҮДНИЙ ЯЛГАА Гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон ч УИХ тогтоол гаргаагүй бол... Хамгийн сайн халамж бол ажлын байр Трампын гол хамтран зүтгэгчийн тухай бид юу мэдэх вэ? Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол Мөс цөмөрч, голд суусан "Лексус-450" машинтай иргэдийг татаж... ГОЛОМТ БАНК нэгдүгээр сарын 2-нд ажилтнууддаа цалинтай амрал... Толгойт, МҮОНРТ, Баруун 4 зам, 1-р хороолол, Шархад орчимд а... ДЦС III-ын шинэчлэлийн зураг төсөл боловсруулах хэлэлцээрий... Цахилгаан хэрэгслийнхээ дундаж хэрэглээг тооцож, тогоо тохир... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7890 иргэний амь нас, 360 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авра... 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Шилдэг залуу эрдэмтдэд нэрэмжит шагналаа олголоо Аргентинын эмгэнэл Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... 2025 онд өргөн мөртэй пижакууд моодонд орж ирнэ
Top