Зураач Чой.Ганбаатар “Тайлан” уран бүтээлийн үзэсгэлэнгээ үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Уг үзэсгэлэнг Кракко арт галерей зохион байгуулж байгаа бөгөөд Монголын үндэсний уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд 2018 оны 11 дүгээр сарын 23-26-ны өдрүүдэд түүний уран бүтээлүүд дэлгэгдэнэ.
Чой.Ганбаатар нь АНУ-д амьдарч уран бүтээлээ туурвиж байгаа юм. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд Сингапур, Франц, АНУ болон Дэлхийн банкны төв байранд хоёр удаа Монгол Улсаа сурталчилсан үзэсгэлэн гаргаж байсан билээ.
Зураач Чой.Ганбаатарын уран бүтээлээс: