x

“Baikal Fashion week“-д Монголын зургаан брэнд оролцоно

“Michel & Amazonka”, “Queen fashion house”, “Muse art”, “Monalun”, “Ovdog”, “Kidult”, “Futuristic” зэрэг брэндүүд хамтран “Mongolian professional designers union”/MPDU/-ийг жил гаруйн өмнө байгуулжээ. 

Тус холбооны зорилго нь загвар зохион бүтээгчдийг нэгтгэх, түүнчлэн мэргэжлийн нүүр будалт, зурагчид гээд загварын салбараараа хамтран ажиллах юм. Мөн дотоодын зах зээлээр зогсохгүй бүс нутгийн хэмжээний зах зээлд гарахаар төлөвлөн ажиллаж байгаа аж. Энэхүү ажлын хүрээнд арваннэгдүгээр  сарын 27-29-нд Улаан-Үд хотод болох “Baikal fashion week”-д холбооны гишүүн зургаан брэнд оролцохоор болсон юм.

Энэ тухай “Michel & Amazonka” компанийн захирал Ч.Мөнхжаргал “Дотоод зах зээл жижиг учраас бүс нутгийн зах зээлд өрсөлдөх сонирхолтой байгаа. Тиймээс “Baikal fashion week”-т холбоогоороо анх удаа оролцож байна. Энэ үеэр худалдааны мэргэжилтнүүдтэй уулзаж, нэгдсэн дэлгүүрээ Улаан-Үд хотод нээхээр төлөвлөсөн. Уг шоунд оролцож байгаа нь Монголын загвар зохион бүтээгчдийн загварыг гадаад зах зээлд гаргах үйл ажиллагааны эхлэл гэж болно. Үүний дараа бид “Shanghai Fashion week”-т оролцохоор төлөвлөж байна” гэлээ. 

Найм дахь удаагаа болж буй “Baikal fashion week”-д оролцохоор Монголоос 37 хүний бүрэлдэхүүнтэй баг Улаан-Үдийг зорино. Ийнхүү гадны загварын шоунд оролцох нь судалгааны хувьд ихээхэн ач холбогдолтой байдаг байна. Тухайлбал, загварын чиг хандлага, шинээр гарсан материал, дэд бүтцээ шийдсэн байдал гэх зэрэг загварын салбартай салшгүй холбоотой зүйлсийг судалдаг тухайгаа загвар зохион бүтээгчид ярьсан юм. 

Үндэсний зургаан брэнд тус бүр шинэ коллекц гарган “Baikal fashion week”-т оролцоно. Түүнчлэн арваннэгдүгээр сарын 29-нд нээлттэй худалдааг зохион байгуулна гэдгийг “Queen fashion house”-ийн загвар зохион бүтээгч Д.Энхмаа онцолж байна. Мөн тэрбээр “Загварын салбар өртөг өндөртэй учраас санхүүгийн асуудал хамгийн том бэрхшээл болдог. Гаднаас олон урилга ирдэг ч тэр бүрт очоод байх боломжгүй байна. Хэрэв Монголын загвар зохион бүтээгчдийг санхүүгийн тал дээр дэмжээд өгвөл олон улсад танигдах боломж бүрэн бий” хэмээв. 

“Моналун” брэндийн үүсгэн байгуулагч Б.Номунгэрэл “Монгол загвар, Монгол загвар зохион бүтээгч нь олон улсын хэмжээнд танигдах нь эргээд Монгол Улсаа, үндэсний загвараа сурталчлах ач холбогдолтой. Тиймээс энэ нь соёлоо сурталчилж буй явдал” гэлээ. 

"Mongolian professional designers union"-ий нэгдсэн дэлгүүр нь Улаанбаатар хотод хоёр салбартай бөгөөд тун удахгүй Эрдэнэт хотод гурав дахь салбараа нээх гэж байна.

ikon.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
"Улаанбаатарын өвлийн наадам" энэ сарын 15-16-нд болно 4 цаг 59 мин Махны үнэ өсөлттэй байна 5 цаг 1 мин Монгол, Хятад хоёр улс хууль сахиулах салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ 5 цаг 2 мин Нийтийн тээврийн зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцжээ 5 цаг 4 мин СХД-ийн 42-р хороонд төрийн үйлчилгээний цогцолбор баригдаж дууслаа 5 цаг 5 мин Их өгөгдөлд суурилсан загварчлал ашиглан авто замын түгжрэлийг бууруулна 5 цаг 7 мин Монголын залуу жүдочид Европын цомын тэмцээнд хүч үзнэ 5 цаг 9 мин Зүрхний дутагдлын эмчилгээнд шинэ дэвшил: Биологийн наалт туршиж байна 5 цаг 12 мин Филиппиний дэд ерөнхийлөгч Сара Дутертед импичмент зарлав 5 цаг 15 мин Үндэсний дээд лигийн "Бүх оддын тоглолт" маргааш эхэлнэ 5 цаг 17 мин Үл хөдлөх хөрөнгийн татварын орлого буурчээ 5 цаг 22 мин Жанжин 5 цаг 30 мин Европын Холбооны архины хэрэглээ дэлхийд өндөр түвшинд байна 9 цаг 15 мин Сочи Дубай шиг хиймэл аралтай болно 9 цаг 21 мин Гараашийн худалдаанаас олдсон зураг Ван Гогын бүтээл байж магадгүй гэв 9 цаг 26 мин Оросын нефть, хийн орлого тогтвортой хэвээр байна 9 цаг 32 мин “SocialPay Loves Movie” урамшуулал зарлагдлаа Өчигдөр 17 цаг 30 мин Монгол, Норвегийн харилцааг эдийн засгийн чиглэлд өргөжүүлэх талаар хэлэлцэв Өчигдөр 16 цаг 19 мин Монголбанк нэгдүгээр сард 1.2 тонн үнэт металл худалдан авав Өчигдөр 16 цаг 17 мин УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа “Оюутолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захиралтай уулзав Өчигдөр 16 цаг 04 мин
iИх уншсан
Япон дахь гадаад ажилчдын тоо дахин түүхэн дээд үзүүлэлтэд х... Вашингтоны онгоцны осол гаргахгүй байх боломжтой байв: Хэвлэ... Цэнддоо: Гурван баяр, нэг Монгол Л.Оюун-Эрдэнэ “Стратегийн ордуудын 34 хувийг биш, 100 хувь а... Ардчилсан нам Лу.Гантөмөрийг сонгосон нь оносон бололтой Д.Уламбаяр: Олон улсын харилцаа, геополитикийн орчинд их гүр... Ганчимэг: Монгол бол хуваагдахааргүй цул ард түмэн... 2025 оны хоёрдугаар сард онцлох спортын тэмцээнүүд Мөнгө тархийг орлодоггүй Үүлэн чөлөөний наранд өндийж ургасан "ЦЭЦЭГ" Монгол Улс цөмийн эрчим хүчний тоглогч болох замын бэлчирт и... Гашуунсухайтын гэрээг зурах болсон нь улс төрийг улайсгах ши... Дэлхий мөхөл хүртэл 89 секунд: Эрлэгийн шүүлтийн цаг ойртсоо... Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол х... Монголын Үндэсний бөхийн холбооноос хоёрдугаар сарын барилда... Б.Заяабал: НӨАТ-аар маш том хэмжээний өөрчлөлт хийх нь улс о... Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Японд үүссэн аварга нүх бүхэл бүтэн ачааны машиныг залгив Налайх дүүрэгт менингококкт халдвар авсан 3 настай хүүхэд на... Шведэд Коран судар шатаадаг Салван Момика буудуулж амиа алдж...
Top