Монгол Улсын Ерөнхий сайдын залуучуудын асуудал хариуцсан зөвлөх Б.Гантулга буюу sekstsagaanbogd-ыг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа талаар өмнө нь мэдээлсэн.
Түүний бусдад хүч хэрэглэж буй бичлэг сошиалд цацагдсанаар нийгэмд багагүй шүүмжлэл өрнөөд байгаа. Болсон явдлын талаар Б.Гантулга өөрөө "Эхнэрээ согтуу тасарсан байхад нь сэрээх гэж алгадаж, цохьсон" гэдгээ хүлээн зөвшөөрч, болсон явдлын талаар тайлбар хийсэн. Уг асуудалтай холбоотойгоор Б.Гантулгыг Ерөнхий сайдын зөвлөхийн албан тушаалаас чөлөөлөгдсөн гэх мэдээлэл гарсан авч Засгийн газрын хэвлэлийн албанаас энэ мэдээлэлд няцаалт хийж, "Б.Гантулга ажлаа хийж байгаа" гэсэн байна.