x

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө

Монгол Улсад хүрэлцэн ирсэн Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины албан ёсны айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийж, үр дүнгийн талаар мэдээлэл өглөө.

Ерөнхийлөгч В.В.Путинд Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхлаа.

Айлчлалын хүрээнд талууд эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, байгаль орчин зэрэг салбарт хамтран ажиллах тухай баримт бичгүүдэд гарын үсэг зурлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, В.В.Путин нар БНМАУ-ын баатар, ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө.

Хоёр улсын төрийн тэргүүн мөн Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулиар зочилж, багш, сурагчдын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч В.В.Путины албан ёсны айлчлал найрсаг харилцаа, хамтын ажиллагааг улам бүр бататган бэхжүүлж, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг улам хөгжүүлэхэд чухал түлхэц боллоо.

Энэ удаагийн айлчлал Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85, Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75, Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд болсноороо онцлог байлаа.

Ерөнхийлөгч В.В.Путиныг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон албаны бусад хүн үдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
“Муфаса” тасалбарын борлуулалтаар тэргүүлэв 8 цаг 59 мин Нью-Йоркт замын түгжрэлийн хураамж авч эхэллээ 9 цаг 11 мин Ж.Байдены шийдвэрт санаа зовниж буйгаа Японы Ерөнхий сайд илэрхийлжээ 9 цаг 16 мин “Бүсгүй” кино энэ сарын 16-нд нээлтээ хийнэ 9 цаг 25 мин Хавдар судлалын үндэсний II төвийг барих газарт ажиллалаа 9 цаг 33 мин Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудлаар ажлын хэсэг хуралдав 9 цаг 42 мин Нийслэлийн хэмжээнд 1541 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна 9 цаг 49 мин Нүүрсний экспорт анх удаа 80 сая тонноос давжээ 10 цаг 15 мин Багануурын батарей хуримтлуурын станц төвийн системд 5490.9 МВт эрчим хүч нийлүүлээд байна 10 цаг 26 мин Хамгийн алдартай эко идэвхтэн улс төрд шилжив: Грета Тунбергийн тухай 5 баримт 16 цаг 41 мин Шинэ оны хүлээлт: Янз бүрийн орнуудын зураачдын бүтээлд 18 цаг 54 мин Шинэ Орлеон, Нью-Йорк, Монтенегро: 2025 он дуулиантай хэргүүдээр эхэллээ 19 цаг 21 мин Туулын хурдны замын трассын гүүрэн тунель огтлолцох цэгт ажиллалаа 19 цаг 41 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 20 цаг 2 мин Ураны улс төр уран байгаасай 20 цаг 7 мин П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа 20 цаг 10 мин УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй 2025-01-03 Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа 2025-01-03 Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзав 2025-01-03 PIRELLI шинэ хуанлигаа гаргажээ 2025-01-03
iИх уншсан
Дэлхийн шинэ топуудыг авчрах 2025 он Аугаа түүхтэй, хүн төвтэй ардчиллын хоёр дахь давлагаа Б.Чойжилсүрэн: ОХУ тулгаад, шахаад байгаа юм байхгүй Хүүхдэд хариг Монгол П.Цагааны яллагаа, "Ачит Ихт"-ийн авлагаа Ураны улс төр уран байгаасай Аргентинын эмгэнэл 2025 оны нэгдүгээр сарын соронзон шуурганы график Метроны шугам 17.7 км урт, 14 өртөөтэй, өртөө хоорондын зай ... Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллалаа У.Хүрэлсүх: Түүхэндээ анх удаа алдагдалгүй төсөв баталж, том... УБЦТС: Чадлын дутагдалтай холбоотой хязгаарлалт хийгдээгүй Биткоин оны эцсийн үзүүлэлтээр хамгийн ашигтай хөрөнгө оруул... Хаана хамгийн амттай хоолтой вэ? НЗДТГ: 2024 онд нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэлтийг х... Монгол орны нийт нутгийн 70 орчим хувьд цасан бүрхүүл тогтжэ... Баярын өдрөөр амралтгүй ажиллах сайд нар Шинэ оны эхний өдрүүдэд уулархаг нутгаар ялимгүй цас орно Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн Голомт банк Global Gender Smart Fund-аас 7.5 сая ам.долларын...
Top